“Филадельфи 76” улирлын хамгийн муу эхлэлийг тавьж, 15 дараалан хожигдоод байна

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд 13 тоглолт болж байна. Эдгээрээс “Портлэнд Блэзерс”-“Шарлотте Хорнетс” 105:97, “Голден Стэйт Уорерз” 111:96, “Клевлэнд Кавалейрс” 113:87 , “Бруклин Нэтс”-“Филадельфи 76” 99:91-ээр тус тус хожсон бол “Даллас Маверикс”-“Нью Йорк Никс”, “Торонто Рэпторс”-“Атланта Хаукс”, “Лос Анжелес Лэйкерс”-“Детройт Пистонс”, “Хьюстон Рокетс”-“Сакраменто Кингз”, “Миннесота Тимбер Уолвез”-“Милуоки Бакс”, “Оклахома Сити Тандер”-“Юта Жаз”, “Сан Антонио Сперс”-“Индиана Пэйзерс”, “Финикс Санс”-“Денвер Нагеттс”, “Мемфис Гризлес”-“Лос Анжелес Лэйкерс” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

Багууд одоогийн байдлаар 14-17 тоглолт хийгээд байгаагаас дорнод бүсийн “Филадельфи 76” 15 дараалан хожигдож, нэг ч хожил аваагүй явна. Харин Л.Олдриж, Д.Лиллард, Р.Лопез тэргүүтэй “Портлэнд Блэзерс” 9 тоглолт дараалан хожиж, бүсийнхээ гуравдугаар байр хүртэл урагшилсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.