Орон гэрийнхээ агаар, энергийг ариутгах монгол жор

Twitter Print
2020 оны 04-р сар 26-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Агаар ариутгах жор:

1.Шар тостой аргал хомоол уугиулах, шим сайтай тос хайлж хайлмаг хайлах ба үнэрийг аль болох гадгаш алдалгүй битүү шингээх нь агаарт буй нян бактерийг устгаж ариутгах маш сайн Монгол арга юм!

2.Толгой шийр хуйхалж идэх мөн хярвасны үнэрээр гэр байшингаа битүү утах хийгээд тухайн чанасан ууран дээр нь ам хамараа утах нь маш сайн Монгол Арга юм.

3. Сармисыг ихээр арилгаж жижиглэн хирчээд түүхийгээр нь шүүсийг нь шахаж их хэмжээний бүлээн усанд найруулаад агаарт шүршиж ариутгах мөн түүгээр гар болон маск ахуйн хэрэглээний зүйлсээ угаах нь юу юунаас илүү тустай... Цонх хаалган дээрээ сармис тавьж, утсаар уяж дүүжлээрэй...

4. Гэр бүлээрээ адуу болон хонины ясны шөлөнд орж адуу болон тарвагны тосоор уушиг цээжээ тослож байвал ханиад хатгаанаас хол байдаг юм шүү!

5.Хоол цайныхаа ууранд ам хамараа утаж идэж хэвшээрэй... Халуун уур бол хамгийн сайн эмч. Ууж идэж буй халуун зүйлс цай кофе хоол юу ч байсан уурыг нь сайн амьсгалж утаж идэж сураарай...

6. Адуу хонины ясыг түлж ҮНЭРТЭЖ байвал маш сайн. Яс байхгүй бол махыг түлж үнэртэх нь тамир тэнхээ оруулж хий хуйг дарж элдэв чийг бамаас сэргийлж ханиалга дарж ядаргаа арилгадаг шидтэй.

7. Халгайг хандалж уух нь уушигны өвчин сүрьеэ, хатгалгаа, ханиад чийг бам зэрэг маш олон өвчинд нэн тустай... Мөн хуушуур хийж идэж хий хуйгаа дарж байгаарай.

МОНГОЛЫН МИНЬ АХУЙ АМЬДРАЛ, ЭРҮҮЛ ИДЭШ УУШ НЬ, АРИУН ХЭРЭГЛЭЭ БОЛГОН НЬ ЭМ ЭМЧИЛГЭЭ БОЛДОГ ЮМ ШҮҮ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.