Италийн засгийн газар Италийн машины дугуй үйлдвэрлэгч Pirelli компанийн удирдлага Хятадын төрийн өмчит компанид шилжих явдалд хориг тавьжээ. Энэхүү шийдвэрээрээ Италийн засгийн газар Pirelli компанийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалахыг зорьсон гэжээ.
Хятадын төрийн өмчит химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Sinochem компани нь Милан хотод төвтэй 151 настай Pirelli компанийн 37 хувийг эзэмшдэг, хамгийн том хувьцаа эзэмшигч нь юм.
Өнгөрсөн ням гарагт Pirelli компанийн зүгээс хөрөнгө оруулагчдадаа илгээсэн мэдэгдэлдээ Италийн засгийн газар зөвхөн Camfin компанид Pirelli компанийн гүйцэтгэх захиралд томилох хүнийг нэр дэвшүүлэх эрхийг олгосон тухай бичжээ.
Түүнчлэн Pirelli компанийн удирдлагад хийгдэх өөрчлөлт бүр нь засгийн газрын албан ёсны шалгалтаар орох ёстой болсон гэжээ.
Өнгөрсөн 3-р сард Sinochem компани Pirelli компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг шинэчлэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн нь Италийн засгийн газраас ийнхүү шийдвэр гаргахад хүргэжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонигийн засгийн газар стратегийн өндөр ач холбогдолтой компаниудыг улсаас хамгаалах тухай журмыг дагасан болохоо мэдэгдсэн байна.
2015 онд Pirelli компани 7.1 тэрбум еврогоор Хятадын ChemChina, Италийн Camfin зэрэг хэд хэдэн компанид зарагдсан ба үүнээс 6 жилийн дараа ChemChina компани Хятадын төрийн өмчит Sinochem компанитай нэгдсэн аж.
Түүнчлэн Хятадын засгийн газрын Торгоны зам хөрөнгө оруулалтын сан Pirelli компанийн 9 хувийг эзэмшдэг байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.63.96) 2023-06-20 21:04БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах