Ноён Рентген завгүй байсан тул Шведийн хаан Нобелийн шагналыг нь гардуулж чадаагүй аж...

Twitter Print
2022 оны 01-р сар 21-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Вильгельм Конрад Рентген (Wilhelm Conrad Röntgen1845 оны гуравдугаар сарын 27 — 1923 оны хоёрдугаар сарын 10) нь Германы физикч бөгөөд 1895 онд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулан түүнийгээ «Икс туяа» хэмээн нэрлэж, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилд шинэ хуудсыг нээсэн эрхэм юм.

Уг шинжлэх ухааны бүтээл нь анагаах ухаанд «Рентген туяа» нэртэй болж, 20-р зууны сод бүтээл болж, улмаар 1901 онд анх удаагаа олгогдсон «физикийн салбар дахь Нобелийн шагналыг» хүртсэн билээ.

Рентген бол дэлхийн суут ухаантан, домогт хүн байв. Ажиллагсад нь түүний бүдүүлэг байдлаас залхдаг байсан ч, зөвхөн шинжлэх ухааны фанатик байдал, даргын авъяас чадварыг шүтэх хандлагад тулгуурлан тэсч ажилдаг байсан хэмээдэг.

Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академи түүнд Нобелийн шагнал гардуулах тухай мэдэгдэхэд Рентген зүгээр л мөрөө хавчсан байна. Тэрээр надад битгий саад бол!

Нобелийн хороо энэ ёслолд албан ёсоор урихад нь Рентген нарийн бичгийн даргаараа дамжуулж,

~ Стокгольм руу ямар ч зорилгогүйгээр тэнэхээс илүү чухал ажилтай, завгүй байгаагаа хэлүүлэв. Хэрэв та нар хүсвэл шагналаа шуудангаар илгээж болно гэсэн байв.

Энэхүү дээд нэр хүндтэй шагналыг Шведийн Эрхэмсэг ноён өндөр албан тушаалтнуудыг байлцуулан төрийн ёслол дээр гардуулдаг гэж туслах нь хэлэхэд Рентген,

~ Хаанд өөр хийх юм олдохгүй байгаа бол Венад хүрээд ирээч гэж Рентген уурлаж, эрдэмтэн Рентген завгүй гэж нэмж хэлсэн түүхтэй. Шведийн хаан шагналыг дамжуулсан.

Рентген жил хагасын турш цацрагийн туяаг судалж, арван хоёр шинж чанарыг дөрвөн хуудсанд дүрсэлжээ. Шинэ хэтийн төлөвийг олж харсан ажилтнууд тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа бүгд цацраг идэвхт өвчнөөр нас барсан бөгөөд одоог хүртэл онош тодорхойгүй байв. Хамгийн гол нь тэр үеэс хойш зуун жил өнгөрсөн бөгөөд Рентгений тодорхойлсон цацрагийн шинж чанарт хэн ч нэг мөр нэмж чадсангүй.

Эх сурвалж: Михаил Веллерийн "Самовар" ном

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.