Хятадууд Чингис хааны тухай үзэсгэлэнд “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” зэрэг үгийг ашиглахгүй байхыг шаарджээ

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Францын Нант хотод байрлах түүхийн музей Хятадын эрх баригчдаас ирэх дарамт шахалтын улмаас ирэх долоо хоногт нээлтээ хийх байсан Чингис хааны тухай үзэсгэлэнгээ хойшлуулахад хүрчээ.

Шато Де Дю Де Бретан түүхийн музейн удирдлагуудын мэдээлснээр Хятадын эрх баригчид Монголын Эзэнт гүрний их хаан домогт Чингис хааны тухай үзэсгэлэнгийн агуулгыг өөрчлөхийг оролдож, үзэсгэлэнгийн үеэр ашиглагдах танилцуулга, брошюр, газрын зураг зэрэг материалуудад "Чингис хаан", "Эзэнт гүрэн", "Монгол" зэрэг үгийг ашиглахгүй байхыг шаардаж, Монголын түүхийг илт гуйвуулахыг оролдсон аж.

Уг асуудалтай холбоотойгоор тус музейн зүгээс, "Хятадын засгийн газраас Монгол үндэстний эсрэг байр сууриа чангатгаж байгаатай холбоотойгоор бид үзэсгэлэнгээ 2024 оны 10-р сар хүртэл хойшлуулахад хүрээд байна." гэсэн мэдэгдэл хийгээд байна.

Хятадын засгийн газраас Монгол үндэстнүүдийн эсрэг бодлогоо чангатгаж эхлээд байгаа ба хэдхэн сарын өмнө Өвөр Монголын өөртөө засах орны сургуулиудад энэ хичээлийн жилээс эхлэн түүх, улс төр, уран зохиолын хичээлийг хятад хэлээр зааж эхлэх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 8-р сарын сүүл 9-р сарын эхээр иргэд нийгмийн сүлжээгээр Хятадын засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан билээ.

Ирэх 7 хоногт нээгдэх байсан дээрх үзэсгэлэнг Нант хотын түүхийн музей БНХАУ-ын Хөх хотын музейтэй хамтран зохион байгуулж байсан ч Хятадын Соёлын өвийн албанаас үзэсгэлэнгийн агуулгыг өөрчлөн, "Монголын түүхийг гуйвуулах элементүүдийг нэмэхийг " шаардсан нь үзэсгэлэнг хойшлуулахад хүргэжээ.

Эх сурвалж: DW.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.