
ОМЕГА 3-ИЙГ ЯМАР ХҮМҮҮС ЗААВАЛ УУХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Солонгосын нэртэй эмч Омега 3-ийн талаар хэрхэн зөвлөж байгааг та бүхэндээ хүргэж байна.
1. Эрүүл мэндээ удаан хадгалж үлдэхийг хүсдэг бүх хүмүүс
Эрүүл мэндээ боддог эрүүл амьдрахыг хүсдэг хүмүүс ямар нэгэн амин дэм уух гэж байгаа бол 1-т Омега 3-ийг сонгоорой.
2. 40-өөс дээш насны хүмүүс Омега 3-ийг заавал уух хэрэгтэй.
40 наснаас эхэлж насанд хүрэгчдийн өвчин болон төрөл бүрийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг тул Омега 3-ийг заавал уух хэрэгтэй.
3.Насанд хүрэгчдийн өвчинтэй хүмүүс ( цусан дэхь өөх тос ихэссэн, чихрийн шижинтэй, цусны даралт ихтэй хүмүүс) омега 3-ийг заавал уугаарай.
Омега 3 нь цусны даралтыг бууруулж, инсулины эсэргүүцлийг сайжруулсанаас цусан дэхь сахарын хэмжээг хянаж өгч, цусан дэхь өөх тосыг бууруулж өгдөг байна.
4. Шалтгаан нь мэдэгдэхгүйгээр энд тэнүүгээр нь өвдөөд байгаа хүмүүс омега 3-ийг заавал уугаарай.
Яасан нь мэдэгдэхгүй бие нь өвдөөд, үрэвсэл гараад байгаа хүмүүс Омега 3-ийг уухад үрэвсэл арилж өвдөлт намддаг байна.
Омега 3 нь ийм хүмүүст хамгийн хэрэгтэй амин дэм юм.
5. Нүд муутай хүмүүс
Нүд байнга ядардаг, нүд хуурайшдаг буюу нүдний өвчтэй хүмүүс омега 3-ийг заавал уух хэрэгтэй.
Омега 3 нь нүд хуурайшиж аргаж өвдөх өвдөлтийг арилгахад тустай.
6. Үе мөчний үрэвсэлтэй хүмүүс
Омега 3 нь үрэвсэлийг арилгахдаа гаргуун тул гарын бугуй, өвдөг, хөлийн шагайгаар өвддөг үе мөчний үрэвсэлтэй хүмүүс заавал уух шаардлагатай.
7. Архаг үрэвсэлтэй хүмүүс
Архаг үрэвсэл нь цусны шинжилгээгээр ч сайн гардаггүй. Хурц үрэвсэл болон архаг үрэвсэл 2 ийг харьцуулж үзэхэд шүдэнзний мод шиг гал авалзан шатах нь хурц үрэвсэл нь бол түлээний мод шиг удаан асах нь архаг үрэвсэл юм.
Архаг үрэвслийг хянахад омега 3-ийн үүрэг их гэж үздэг учраас архаг үрэвслийн шинж тэмдэгтэй хүмүүс омега 3-ийг заавал уух хэрэгтэй.
8. Дархлаа суларсан буюу дархлаа тогтолцооны өвчинтэй хүмүүс
Төрөл бүрийн өвчинтэй, автоиммуны өвчинтэй болон үрэвсэл ихтэй, үе мөчний үрэвсэлтэй хүмүүс дархлаа амархан сулардаг ба омега 3 ууснаар үрэвсэлийг арилгаж өвдөлтийг намдааж дархлааны системийг сайжруулдаг байна.
9. Онош нь мэдэгдэхгүй бие нь муудаад байгаа хүмүүс
Бие нь өвдөөд эмнэлэгт очоод шинжилгээ өгсөн ч оношлогоо нь мэдэгдэхгүй байгаа, оношлогоо нь гарахгүй байгаагаас болж эмч:
- Сүйдтэй өвчин тусаагүй байна, өвчин намдаах эм бичиж өгье гээд зөвхөн өвчин намдаах эм бичиж өгсөн хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл бол Омега 3 юм.
10. Толгой өвддөг хүмүүс
Байнга толгой өвддөг хүмүүст омега 3-ийг заавал заавал уух хэрэгтэй.
Омега 3 нь яагаад тийм чухал болохыг дээр дурдсан ба Омега 3-ийн хамгийн гол зүйл нь архаг үрэвслийг багасгаж арилгах үүрэгтэйг санаж яваарай.
Ихэнх хүмүүс Омега 3 нь цусан дэхь өөх тосыг багасгаж, цусны эргэлтийг сайжруулж, тархи мэдрэлийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг л мэддэг. Гэтэл Омега 3 нь саяны дурдсанаас гадна гол зүйл нь үрэвслийг бууруулах явдал юм.
Тиймээс миний хамгийн хайртай хамгийн чухал амин дэмээр Омега 3-ийг сонгосон шалтгаан нь 1-т архаг үрэвслийг бууруулдагт оршино.
2. Удаан уухад аюулгүй, худалдан авахад амархан, хямд
3. Эмнэлзүйн мэдээлэл маш их байдаг
4. Омега 3-ийг уугаад өөрийн биеэр үр дүнг нь мэдэрсэн ба туршилт хийж үзэхэд маш олон хүнд үр дүнг өгч эрүүл мэнд нь сайжирсан.
Эцэст нь Омега 3 нь үрэвслийг намдааж үрэвслийн эсрэг үйлилгээтэй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
Тэгвэл үрэвсэл гэж юу вэ? Үрэвсэл гэдэг нь өвдөлт юм. Таны биеийн аль нэг хэсэгт үрэвсэлтэй байна тэнд өвдөлт үүснэ. Тиймээс таны биед өвдөлт мэдрэгдэж байвал Омега 3 уугаарай.
Толгой өвдлөө бол Омега 3, гар өвдлөө бол Омега 3 уух боломжтой юм.
Үрэвсэл ихсээд ирэхээр харшил аллерги хөдөлж эхэлдэг.
Үрэвслээс хавдар цаашлаад хорт хавдар үүсдэг.
Тиймээс Омега 3-ийг тогтмол ууж байж та эрүүл амьдрах боломжтой юм.
Омега 3-ийг насан туршдаа уух хэрэгтэй гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.
Дээрх мэдээллүүд нь зөвхөн сайн чанарын Омега 3-т хамааралтай мэдээлэл юм.
EPA+DHA нь бага өдөрт 2~3 уудаг муу омега нь эсрэгээрээ эрүүл мэндэд муу шүү.
Тиймээс Омега 3 нь толгойны оройноос хөлийн үзүүр хүртэл бидний биед маш хэрэгтэй амин дэм тул Омега 3-ийг өдөр бүр ууж заншсанаар эрүүлжих боломжтой юм байна шүү.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.