
“Амжилтын нууц юу вэ?” гэх асуултад алдарт Стивинг Кинг зохиолч “Амжилтын нууцад ердөө хоёрхон зүйл л байдаг. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь эхнэр нөхрийн тааламжит харилцаа” гэжээ.
Бид ажлын хамт олон, найз нөхөд бас бус хүмүүсийн харилцааг сэвтэйхгүйн төлөө хичээх хэрнээ ирээдүйд хамгийн их хамтдаа цагийг өнгөрүүлэх ханьтайгаа харилцах харьцааны тухай бодож үзсэн болов уу? Хэдийн нэг гэрт орчихсон, аав ээж болчихсон хойно айдгаа авдартаа хийцэн гээд хар яр хийгээд эс бөгөөс бүлх залгисан мэт явцгаах уу?
Уг нь гэр орон тухтай дулаан, хэрүүл уруул, уйлаан майлаангүй байхад эхнэр нөхөр хоёрын сэтгэлзүй тогтвортой байгаад ажил хөдөлмөр болоод бусад харилцаан нь ч дагаад өөдөлдөг аж. 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80 жил хамт амьдрах ганц хүн бол таны хань. Түүнтэй харилцах харилцаандаа ямагт анхаарч байхыг номд зөвлөж байна. Энэ нь зөвхөн эхнэрүүдэд хамааралтай сэдэв биш бөгөөд нөхрүүдэд ч хамааралтай сэдэв болсноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэх билээ.
-Өдөрт 30 минут ярилцах. Японы судалгаанаас үзвэл өдөрт 1 цагаас дээш ярилцдаг эхнэр нөхрүүд 43%, 15 минутаас дээш 25%, бараг ярихаа байсан хүмүүс дөрвөн хүний нэг гэсэн судалгаа гарчээ. Дулаан харилцааг хадгалахын тулд сэтгэл хэрэгтэй. Өдөрт 15 минут ярилцах нь хангалтгүй юм. Алив хэрүүл биесээ ойлголцохгүй байдлаас бий болдог. Мөн ярилцах нь биесдээ сэтгэл зүрхээ зориулж буйн илэрхийлэл учир түүнийг дутааж үл болно.
-Хооллох үеэрээ зурагтаа унтраах, утсаа хол тавих. Зурагт руу, утас руу хамаг анхаарал явахад тэнд амьд харилцаа үхэж байдаг. Юу хамгийн сайхан бэ? Амьд харилцаа.
-Eye contact буюу түүний нүд рүү харж яриж байгаарай. Нэгэн судалгаан дээр нярай хүүхдийг төрөхөөс нь нүд рүү нь харахгүй, уйлсан ч хариу дугарахгүй, ярихгүй өсгөвөл ямар хүүхэд гарах бол хэмээн туршжээ. Гэтэл өнөө хүүхэд ердөө хоёр ой хүрээд өнгөрсөн хэмээснийг би саяхан хаанаас билээ уншиж байсан. Иймээс бусадтай ярихдаа аль болох түүнийг хүн байна гэж хүндэтгээд, нүд рүү нь харж байгаарай. Юм яриж байхад шаал өөр юм хийгээд, хараад, худлаагаасаа толгой дохиод байхад бүр хамаг тамир барагддаг шүү дээ.
-Эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэлзүйн онцлогийг таниж мэдэх. Таниж мэдээгүй юм бүхэнд бид бүдүүлэг ханддаг бол уншиж судлаад, мэдчихсэн байхад ойлгож өршөөх, эвлэрэх үүд хаалга нээгддэг билээ. Жишээ нь эрчүүд ядарсан үедээ бусдыг дуугүй байгаасай гэж хүсдэг бол, эмэгтэйчүүд намайг анзаараасай гэж хүсдэг. Эрэгтэйчүүд өөрийн хэрэгцээтэйгээ мэдэрсэн тохиолдолд аз жаргалыг мэдэрдэг бол эмэгтэйчүүд хайрлагдаж буйгаа мэдэрсэн үедээ аз жаргалыг мэдэрдэг. Эрчүүд шалтаг тоочихдоо учир шалтгааныг тайлбарладаг бол эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө тулгадаг. Эрчүүд гэрээс тав тухыг хүсдэг бол эмэгтэйчүүд илүү тогтвортой, бөх бат байдлыг хүсдэг.
Эрчүүд хүүхэд хүмүүжилд хааяа оролцохыг хүсдэг бол эмэгтэйчүүд хааяа амрахыг хүсдэг гэх мэт... Эрэгтэй эмэгтэй хоёр хүний нийтлэг сэтгэлзүйн бүтцийг хоёр талдаа гадарладаг бол тэрхүү өгөгдсөн мэдрэхүйг харилцан хүндэтгэх чухал.
-Ярилцахдаа ярианы сэдэвтээ анхаарах. Эхлээд эрчүүдээс эхэлье. Эрчүүд гэрээс зөөлөн байдал, амар амгаланг илүү хүсдэг тул Дулмааг муулахыг сонсох нь түүнийг тогтворгүй болгоно. Цуу яриа, хүн муулах зэрэг яриа бусдын талаар чиглэгдээд ирэхэд сонсмооргүй санагддаг. Үүний оройнд өөрийнхөө талаар, өөрсдийн хүүхдүүдийн өдөр юу хийж өнгөрүүлсэн тухай ярих нь илүү зохимжтой. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэд зүгээр л миний ярихыг сонсоосой хэмээн боддог. Тэд яриж стрессээ тайлдаг онцлогтой. Иймд өдөрт 30 хан минут түүний яриаг сонсох төдийд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг цэнэглээд байх боломжтой гэжээ. Ядраад байна, хэдхэн минут чимээгүй болоод өг гэлгүйгээр нүд рүү нь хараад чагнаад өгөөрэй.
-Яаж ч хичээсэн ярилцах цаггүй хосууд бий. Тэдэнд хамтын тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийн санал болгоё. Ажлынхаа завсарлагааны цагаар өөрт болсон явдал, бодогдож буй бүхнээсээ бага гэлтгүй бичээд харилцан солилцож байхад зүрхнийхээ дулаан холбоосыг тэр чигт нь хадгалах боломжтой. Илүү ч дотносож болох юм. Сайн зүйлийн тухай 5-ийг бичиж байхад, муу зүйл 1-ийг тэмдэглэх зэрэг харьцаандаа санаа тавиарай.
-Талархал. Нэгэндээ заавал талархаж байгаарай. Ажлаас ороод ирэхэд нь хурдан тараад ирсэнд нь талархая. Амттай сайхан хоол хийж, өдөр бүр хичээдэгт нь талархая. Дотроо бодоод байлгүйгээр, аман дээрээ гаргаж хэлэх зуршлыг бүтээснээр танд муу зүйл хэзээ ч тохиолдохгүй. Дандаа сайхан зүйлс, дахиад баярлах зүйлс хүлээж байдаг юм шүү.
Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.