Хакухо сумог сонгох уу, Монголыг сонгох уу

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 32 удаа түрүүлсэн ёкозүна Хакухо өнөөдөр хэцүү сонголтын өмнө тулгарч ирлээ. Их сумод 32 удаа түрүүлсэн, Япончуудын бурханчлан шүтдэг Тайхогийн амжилттай зэрэгцэж ирсэн түүнийг өөрсдийнх нь үндэсний бөхийн хамгийн дээд оргилд нь гарахад дуртай хүн байхгүй аж. Иймд ямар нэгэн аргаар дараагийн башёд барилдуулахгүй арга хайж эхэлжээ. Өмнө нь 68 дахь ёкозүна Асашёорюүг янз бүрээр хавчиж байгаад зодог тайлуулсан. Манай их аварга 25 удаа түрүүлсэн бөгөөд 32 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх бүрэн боломжтой байсан. Харин Монголын дараагийн аварга сумогийн хамгийн дээд оргилд нь хүрэхээс болгоомжилж, Японы иргэн бол гэж шахаж эхэлсэн аж.

Хакухог 32 түрүүлсний дараа Асашёорюү өөрийн “Твиттер” хуудсаар санаа бодлоо хуваалцжээ. Тэрээр “20-иос дээш түрүүлбэл ичидайтошюри буюу шууд дэвжээ байгуулах эрх өгдөг юм. Надад ч бас иргэншлийн асуудал ирж байсан юм. Би шууд үгүй гэж хэлсэн. Түүхэн амжилтыг давтаж, түүнээс дээш олон амжилт гаргах Хакүход одоо нэг л сонголт үүсч байгаа байх. Ирэншлийн асуудал.  Өөр гарц байхгүй. Гадны бүх дэвжээ өвлөж худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакүхо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөндүү хүн дээ. Гайгүй байх. Үнэндээ бол надад 2 сонголт байсан. Зодог тайлах. Тайлахгүй гэвэл ойлгомжтой асуудал. Ийм л сонголт байсан. Хакүхо дэвжээ нээсэн дээр байх. Магадгүй ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад. Sumo federation” гэсэн байна.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.