Японы парламентын гишүүн Хятадын компаниас авлига авсан хэргээр баривчлагдлаа

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Казино зэрэг үйлчилгээг багтаасан нэгдсэн томоохон цогцолборыг хариуцдаг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан парламентын гишүүн Акимото Цүкасаг тус цогцолборт үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий Хятадын компаниас гурван сая иэний авлигал авсан гэх хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Одоогоор Токиогийн прокурорын тусгай мөрдөн байцаах тасаг түүний цогцолбор байгууламжийн үйл ажиллагаанд хэр оролцоотой байсныг нягталж буй аж. Прокуророос Акимотогоос гадна БНХАУ-д төвтэй “500.com”компанийн зөвлөх Масахико Конно, Кацүнори Наказато, Японы цогцолборын захирал асан Нозоми нарын гурван хүнийг саатуулжээ. Акимотог нэгдсэн цогцолборыг хариуцдаг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллах хугацаандаа буюу 2017 оны есдүгээр сард тухайн цогцолбор аж ахуйн нэгжид үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий “500.com” компаниас бэлнээр 3 сая иэний авлигал авсан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм.

Мөн 2018 оны хоёрдугаар сард тухайн компанийн урилгаар Хоккайдод гэр бүлийнхээ хамт амарсан бөгөөд онгоцны тийз, зочид буудлын төлбөр гэх мэт зардал болох 700 мянган иэнийг тухайн компаниар даалгажээ. Түүнчлэн, Акимото 2017 оны арванхоёрдугаар сард “500.com” компанийн төв байранд зочлож, удирдлагуудтай нь уулзаж байжээ.

Энэ мэт үндэслэлийн улмаас тусгай мөрдөн байцаах тасгаас түүнийг тус компанийг Японы үйлчилгээний цогцолбор байгууламжид үйл ажиллагаа явуулахад нь албан тушаалын хувьд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа юм байна. Гэхдээ сэжигтний тухайд “Би юу ч санахгүй байна” гэж мэдүүлснийг Токиогийн Цагдан хорих төвийн өмгөөлөгч хэвлэлд ил болгожээ.

Эх сурвалж: NHK 

Г.Ананд 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.