Буйлс мод тарьж ургуулах аргачлал

Twitter Print
2022 оны 05-р сар 18-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Монгол буйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг бол бариулт буйлс нь Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол-Алтай зэрэг газруудаар уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг.

Мөчир өргөсгүй, навч нь эсрэг өндгөн юмуу уртавтар зууван хэлбэртэй, 2-3 см урттай, навчны зах хурц хөөрөн шүдлэг цэцэг нь тод ягаан өнгөтэй, жимс нь жижиг ишинцэр дээр байрлах бөгөөд 4-8 мм голчтой.

Улаан саарал холтос бүхий богиноссон хатгуур, өргөс бүхий мөчиртэй шим тэжээлийн бодис багаар шаарддаг бөгөөд, хөрс хамгаалах ач холбогдолтой ургамал юм. Хавар навчлахаасаа өмнө цэцэглэдэг, цагаан, ягаан том цэцэгтэй. Монголчууд буйлсийг Японы Сакүра гэж ярьдаг. Харамсалтай нь үзэсгэлэнт сайхан цэцэгтэй байх хугацаа нь 7-10 хоногоос хэтэрдэггүй.

Ургуулах арга, арчилгаа: Үрээр сайн ургана. Үрийг намар юмуу хавар тарьж болно. Үрийг 30-50 хоног эртжүүлэлт хийнэ. Нэг уртааш метр газарт 30-40 грамм үр орно. Үр тарих гүн гурав хүртэл см байвал зохистой.

Харин VII сарын сүүлийн 10 хоногт монгол буйлсны үр боловсордог бөгөөд бариулт буйлсийг бодвол том үртэй. Ер нь монгол буйлс 1.5 метрээс 2 метр өндөр ургадаг. Говь нутагтаа үрээр ургахад сайн байдаг. Үрээр ургасан суулгацыг шилжүүлэхэд тэдгээрийн амьдралт бусад мод сөөг ургамлаас доогуур байдаг. Цаашдаа цэцэрлэгжүүлэлт, ойжуулах ажилд шууд үрээр тарих нь зүйтэй.

Харин шилжүүлсэн суулгац нөхөн сэргэхдээ удаашралтай байдаг. Нэг наст буйлс 15.2 см өндөр 0.2 мм диаметртэй, 3 настай нь 72.6 см өндөр 7.4 мм диаметртэй.

Усалгаа тарилтын эхэн үед 7 хоногт 2 удаа бөгөөд жигд цухуйсан үед суваг шуудуугаар услана. Хог ургамлыг тогтмол устгана. Сийрүүлэлтийг хөрсний хэв шинжээс хамаарч янз бүр хийнэ.

Буйлс нь хөрс голдоггүй ямарч хөрсөнд сайн ургадаг онцлогтой. Усалгаа бага шаардана. Буйлсны 3-4 настай суулгацыг цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, амьд хашаанд, бусад мод, сөөгтэй хослон тарихад тохиромжтой. Мөн элсний нүүлт зогсоох, хөрс хамгаалахад ашиглаж болно. Ургал эрхтэнээр үрждэггүй онцлогтой. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.