Умардад хэрвээ савангийн дуурьт толгой мэдүүлэн донтвол цаазлагдах аюултай

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Коммунист үзэл суртлын зэвсэг хийчээн аюултай байлгийг бид өнөөдөр хараахан мартаагүй байгаа. Харин энэ онд гэхэд Умард Солонгост 50 гаран хүн үзэл суртлын золиос болсон аж. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээдээллүүд тэмдэглэж байгаагаар, тэрс үзэлтэй тэгээдүүдэд хоёр шалтгаанаар цаазын ял оноодог байна. Үүнд төрийн албаны түшмэдүүдийг юуны өмнө улс төрийн цэвэрлэгээнд оруулдаг бол улс төрчдийг авилга авсан, Өмнөд Солонгосын олон ангит цуврал кино үзсэн, “кинонд донтсон” гэх хэргээр алах ял заадаг тухай WoW!Korea цахним хуудас мэдээлжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн онд өөрийн садан төрөл Чан Сон Тэкийг цаазалсны дараа түүний талынхныг бүгдийг нь авлаж эхэлсэн бөгөөд Японы "Санкэй" сонинд гарсан мэдээллээр бол 2014 онд Умард Солонгосын 200 түшмэл, төрөл садных нь мянга гаруй хүнийг цаазалсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Умард Солонгост өнөөдөр 80-120 мянган хүн улс төрийн хэргээр хоригдож байгаа аж. Харин тэдгээр хэрэгтнүүдийг хэрхэн, ямар арга замаар цаазалдаг нь өнөөдөр тодорхойгүй байгаа хэдий ч голчлон буудаж хороодог, зарим тохиолдолд улс орны удирдагч өөрөө залхаан цээрлүүлэх илүү бэрх арга бодож олдог гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард Ким Чен Ун хэдийнэ цаазлуулсан Чан Сон Тэкийн ойрын хүрээний нэг Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд О Сон Хоныг цаазлахдаа гал шүршигчээр өрдөж юу ч үгүй хярвас болгож байсан байна. Ким Чен Уны өөрийнх нь мэдэгдсэнээр, О Сон Хон түүний эрх мэдэлд байсан яамыг өөрийн хамгаалалтад ашиглаж, дээд түвшин дэх авилга, хахуулийн ужиг хэргүүдийг нуун далдалж байсан учир түүнтэй өөрийн гараар тооцоо бодсон аж. Тэгээд санасандаа  хүрснийхээ дараа Нийгмийг аюулаас хамгаалах яамаа татан буулгаж байжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.