Витамин Д гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 05-р сар 09-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

Витамин Д-г хэрхэн авах вэ?

Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр

Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

vitamin d-н зурган илэрц

Витамин Д-ийн дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд:

Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

Өнгөт арьстан

Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг.

Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс

Ходоод гэдэс тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.

vitamin and sun-н зурган илэрц

Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг. 

Д витамин биед дутагдаж буйг мэргэжлийн лабораторид шинжилгээ өгснөөр мэдэж болдог. Мөн шинжилгээний хариуг үндэслэн уух витамины хэмжээг тохируулж өгдөг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.