АНУ-ын Конгресст Бүгд найрамдах намаас нэр дэвшигч 25 настай залуу сонгогджээ

Twitter Print
2020 оны 11-р сар 04-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Энэ зун болсон Бүгд Найрамдах намын бага хурлын үеэр үг хэлж, тус намын өсөн дэвжиж буй залуусын нэгээр нэрлэгдсэн 25 настай Мэдисон Кауторн АНУ-ын Конгресс ийн гишүүнээр сонгогдоод байна.

Тэрээр АНУ-ын Конгрессийн хамгийн залуу бөгөөд анхны 90-ээд онд төрсөн гишүүн болж байгаа аж. АНУ-ын сонгуулийн санал хураалт зарим мужуудад үргэлжилж, дийлэнх мужуудад санал хураах байрууд хаагдаад байна. Нью Хэмпшир болон Нью Мехико мужуудад нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулах нь тодорхой болсон бол Доналд Трамп Луизиана, Небраёка болон Юта мужид ялалт байгуулах төлөвтэй байна.

Нэр дэвшигч Доналд Трампын хувьд дээрх 3 мужид 2016 онд ялалт байгуулж байсан билээ. Одоогийн байдлаар нэр дэвшигч Жо Байден 135 санал, Доналд Трамп 108 саналтай явж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.