27 эд зүйлийн байрыг өөрчил

Twitter Print
2021 оны 03-р сар 14-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвар нэмэгдэж байгаа энэ үед хүний санаа сэтгэл тогтворгүй болж стресс ихэсч байна. Стресс хурдан тайлдаг 13 энгийн аргыг сураарай:

1. ҮСЭЭ САМНА

Стресс бууруулах маш энгийн арга бол үсээ 10-15 мин самнах юм. Массажны сам байвал бүр сайн. Ингэснээр цусны эргэлт сайжирч, булчин шөрмөс тавирдаг.

2. ЗАЙРМАГ ИД

Омега-3 ихээр агуулсан ямар ч бүтээгдэхүүн стресс бууруулдаг. Тослог ихтэй загас идэж болно. Эсвэл банан, зайрмаг идэж болно.

3. БИЕНДЭЭ МАССАЖ ХИЙ

Бүтэн биеийн массаж бие махбодыг гүнзгий тавируулдаг. Дагаад сэтгэл санаа ч тайвширдаг. Та хүнээр массаж хийлгэж болно эсвэл массажны хэрэгслэл аваад өөрийгөө массажилж болно.

4. ГАРЫН АЛГАА ХАЛТАЛ НЬ ҮР

Гарын алгаа хооронд нь маш хүчтэй үр. Үрсэн гараараа чихээ массажил.

5. УСАНД ОР

15 минут сэрүүн шүршүүрт зогсоход сөрөг байдал буурдаг. Ус таны гэрлэн бүрхүүлд наалдсан хар эрчимийг урсгадаг.

6. 27 ЭД ЗҮЙЛ ХӨДӨЛГӨ

Дорно дахинд: “Гутралаас гармаар байвал гэрийнхээ 27 эд зүйлийн байрыг өөрчил” гэдэг. Ингэснээр тархи өөр юманд анхаарал хандуулж асуудал байнга бодохоо больдог.

7. ШАТААР АЛХА

Шатаар дээш доош 30 сек гүйгээрэй. Тархины цусан хангамж нэмэгдэж, стресс буурна.

8. ЮМ БУД

Онцгой стрессын үед 1-3 мин өнгөт будгаар юм будаарай. Ингэснээр сөрөг байдал буурч ажлын бүтээмж нэмэгдэнэ.

9. УРГАМАЛЫН ЦАЙ УУ

Тайвшруулах нөлөөтэй балжингарам, гаа, каркаде зэрэг цайнууд уух маш сайн. Ийм цай биеийг сулруулахгүйгээр стресс тайлдаг.

10. ХОЁР ГАРАА ЭРГҮҮЛ

Гэрийн нөхцөлд хүнийг тайвшруулдаг энгийн дасгал хийж болно: хоёр гараа мөрөөр нь баруун зүүн тийш эргүүлэх, нугалах, хоёр хөлөө эргүүлэх юм.

11. ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙ

Эд зүйлээ байранд нь тавих, шал угаах, тоос арчих, хувцас угаах нь стресс сайн тайлна шүү.

12. БОДЛОО ЦЭГЦЭЛ

Дуртай хөгжмөө тавиад, тав тухтай, ганцаараа суугаарай. Тэгээд цаас бал аваад юу хүсч байгаагаа бичээрэй.

13. АРОМАТЕРАПИ ХИЙ

Хэд хэдэн төрлийн өөрт таалагддаг эфирын тос, зориулалтын савтай нь авч хадгалаарай. Стресстэй үедээ тааламжтай санагдаж байгааг нь сонгож лаа асаан үнэртүүлээрэй.

Бэлдсэн: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.