
Ид хүйтний улирал эхэлж ханиад шуухитнаа тусах магадлал өндөрсөж байна. Үүнтэй холбогдуулаад манай ээжүүд ханиадны вакцины талаар их асууж байгаа.Тийм болохоор энэ удаа вакцинтай холбоотой жаахан зөвлөмж өгье. Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн дараах вакцинуудыг л хийлгэж болно.
1. Томуугийн вакцин
Уг вакциныг жирэмсэн байхдаа хийлгэж болно. Үр дүнд нь томуугийн дэгдэлтээс хамгаалагдах боломжтой. Харин цацлага хэлбэрээр хамарт хийдэг вакциныг хэрэглэж болохгүй. Учир нь уг цацлагат вакцин амьд вирусээр хийгдсэн байдаг.
2. Татран, сахуу, хөхүүл ханиад
Уг вакциныг жирэмслэлт бүрдээ хийлгэж болно. Гэхдээ жирэмсэний 20 долоо хоногтойгоос хойш хийлгэдэг байгаа.
3. Бусад
Гепатит А , В гэх мэт бусад өвчний эсрэг жирэмсэн үед хийхэд зөвшөөрөгдсөн вакциныг зайлшгүй нөхцөлд, тухайн өвчний дэгдэлт өндөр байгаа газар руу очих, голомтод нь ажиллах шаардлага гарвал эмч нартайгаа зөвлөж биеийн байдал жирэмсэний хугацаагаа харж байж хийлгэх боломжтой.
Гагцхүү эмчийн заавар зөвлөмжгүй ямарваа нэг эм тариа вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд дураараа ууж хэрэглэж тариулж болохгүй гэдгийг эмч нь байнга хэлдэг шүү дээ.
ЭХО-ны Ш.Алтантуяа эмч
Асуулт
(202.55.188.81) 2020-12-22 19:34жирэмсэнээ мэдэлгүй хийлгэсэн бол яах вэ урагт ямар нэгэн гаж нөлөө байдаг уу
Хариулах