“Галатасарай” дасгалжуулагчгүй боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 28-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Европын хамгийн шилдэг клубууд өрсөлддөг “Аваргуудын лиг”-т Туркийн “Галатасарай” хэсгийн сүүлийн байр эзлэхээр болсон. Тэд таван тоглолт хийхдээ эхний учраа Белгийн “Андерлехт” багтай 1:1-ээр тэнцсэн. Харин түүнээс хойш Германы “Боруссия Дортмунд”-ад 4:0, 4:1, Английн “Арсенал”-д 4:1, Белгийн “Андерлехт” клубт 2:0-ээр ялагдаж ганцхан оноо аваад байна. Энэхүү тоглолтуудын дараа “Галатасарай”-гийн удирдлага дасгалжуулагч, Итали мэргэжилтэн Ч.Пранделлиг ажлаас нь чөлөөллөө. Дээрх мэдээллийн тухай Туркийн багийн дэд ерөнхийлөгч “Бид Ч.Пранделлитэй хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан” гэж хэллээ.

Одоогийн байдлаар “Галатасарай” “Европа лиг”-т оролцож чадахгүй болсон. Харин дотоодын лигтээ 10 тойргийн дараах байдлаар 19 оноотой дэд байрт явж байна. Харин “Бешикташ” улсынхаа лигийг тэргүүлж байгаа аж. Түргүүдийн шилдэг баг "Галатасарай" 2012-2013, 2014 оны "Аваргуудын лиг"-ийн шөвгийн наймд шалгарч байсан юм.

"Галатасарай"-гийн 2014-2015 оны улиралд "Аваргуудын лиг"-т хийсэн тоглолт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.