Сэтгэл, сэтгэц хоёр ямар ялгаатай вэ

Twitter Print
2021 оны 11-р сар 19-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бие, сэтгэл эрүүл байвал болно доо гэдэг. Үүнийг махан бие нь өвчингүй, сэтгэл санаа нь хямралгүй, амгалан тайван байх гэж ойлгодог.

Тэгвэл бие, сэтгэц согогтой гэвэл бие өвчтэй, бодож сэтгэх оюун ухаан нь хэвийн биш хүн гэж үздэг.

Тэгэхлээр сэтгэл, сэтгэц хоёр бол өөр өөр ухагдахуун юм. Гэтэл энэ хоёрыг хольж сольж хэрэглэх нь Монгол хүмүүст сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлийн боловсролдоо анхаарахад нь саад болж байна гэж хардаг.

Тэгэхээр сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлийн боловсрол, сэтгэл засал, сэтгэцийн өвчин гэх нь зөв юм.

Сэтгэц бол оюун ухаан, сэтгэл бол сэтгэл санаа буюу мэдрэмжтэй илүү холбоотой ойлголт юм.

Сэтгэл засал нь гутрал, айдас гэх мэт сөрөг мндрэмж, сэтгэл хөдлөлөө зөвөөр ойлгож удирдаж сурахад хүнд туслах мэргэжлийн ажил. Сэтгэц засах гэвэл оюуны бэрхшээлийг даван туулах эмчилгээ гэж би ойлгоод байдаг.

Сэтгэлийн боловсрол бол өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг зөв ойлгож ёсзүйн хувьд зөв гэж хүлээн зөвшөөрөгдсэн хариу үйлдэл үзүүлэх чадварыг олгох суралцахуйн үйл явц юм.

Сэтгэлийн эрүүл мэнд гэвэл айдас, бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сэтгэлийн зовлонгүй байх төлөв. Харин сэтгэцийн эрүүл мэнд бол зөв логик дүгнэлт гаргах хэмжээнд бодож сэтгэж зөв зан үйлдэл гаргах оюун ухааны төлөв юм.

Сэтгэл зовоод байна, сэтгэц муудаад байна гэж ярьж байгаа хоёр найздаа та ямар зөвөлгөө өгөх вэ?

С.Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.