
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1,220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна. 1,220 тохиолдлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол батлагдсан. Дотоодод бүртгэгдсэн халдваруудын 1,094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо. Халдварын улмаас 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 1,976
Хүндэвтэр 652
Хүнд 138
Маш хүнд 40 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3,568 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа. Тэдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж нас барсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хоногт гэхэд маш хүнд хүний тоо хоёр дахин нэмэгдлээ" гэлээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.227) 2021-04-13 11:36ЭМЯ -ны мэдээ ч худлаа. Өмнөговийн уурхайнуудаас халдвартай гээд хүмүүс УБ-руу ачаад байгаа мөртлөө Өмнөговьд илрээгүй гэж байгаа нь ямар учиртай хэнийг хуурч байгаа мэдээ вэ?
Хариулах