Нидерландын эрх баригчдын гаргасан журмуудыг эсэргүүцэн жагссан иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн боллоо

Twitter Print
2021 оны 11-р сар 20-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Нидерландадчууд халдварын тархалтын эсрэг арга хэмжээг эсэргүүцэн жагсчээ. Нидерландын цагдаа нар Роттердам хотноо болсон иргэдийн жагсаалын үеэр гал нээж, даралттай ус шүршигч ашиглажээ.

Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор Нидерландын эрх баригчдын гаргасан журмуудыг эсэргүүцсэн хэдэн зуун иргэд Роттердам хотын гудамжнаа гарч жагссан ба жагсаалын үеэр цагдаа нар луу чулуу болон динамит шидэж, цагдаагийн машинуудыг галдан шатаажээ.

Тус улсад коронавирусын халдварын тохиолдлууд ихээр бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Нидерландын засгийн газар өнгөрсөн долоо хоногт 3 долоо хоногийн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон билээ.

Жагсаалын үеэр багадаа 2 хүн шархдсан ба Роттердам хотод онц байдлын дэглэм тогтоож, метроны зарим буудлуудыг нь хаажээ.

Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээрээс Роттердам хотын худалдааны төв гудамжинд цагдаагийн машин шатаж буйг болон жагсагчид цагдаа нар луу чулуу шидэж байгааг харж болох юм.

Өнгөрсөн бямба гарагт Нидерландын эрх баригчид коронавирусын цар тахалтай тэмцэх шинэ журмууд гаргасан ба шинэ журмын дагуу дэлгүүр, коогийн газрууд эрт хааж, спортын тэмцээн уралдаанууд үзэгчгүй зохион байгуулагдах ба удахгүй худалдаа үйлчилгээний байгууллагууд зөвхөн вакцины гэрчилгээтэй иргэдэд л үйлчилж эхлэх аж.

Түүнээс гадна Нидерландын засгийн газар хоёр дахь жилээ дараалан 12-р сарын 31-нд салют буудуулахыг хоригложээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.