
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгаж байгаа тухай өнгөрсөн пүрэв гарагт Америкийн Хууль зүйн яамнаас мэдээлжээ.
Хантер Байден буруутай нь тогтоогдвол түүнд 25 хүртэлх жилийн хорих ял оноох аж. Түүнийг галт зэвсэг худалдан авахдаа худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Тодруулбал 2018 оны 10-р сард 53 настай Хантер Байден Делавер мужид галт зэвсэг худалдан авахдаа худал мэдүүлэг өгчээ.
Тэрээр галт зэвсэг худалдан авах үедээ мансууруулах бодис хэрэглэдэггүй, мансууруулах бодисонд донтоогүй хэмээн мэдүүлсэн аж. Тухайн үед Хантер Байден мансууруулах бодис болох кокаин тогтмол хэрэглэдэг байсан гэжээ. Нөгөөтээгүүр хуульчид АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүд тулгасан зүйл заалтаар шүүхэд яллах нь ховор гэдгийг онцолж байна.
Түүнчлэн шүүхээр орсон тохиолдолд мансууруулах бодисын нөлөөнд байхдаа галт зэвсэг эзэмшиж байсан заалтаар давж заалдан ял шийтгэл авахгүй өнгөрдөг тохиолдлууд ч байдаг аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.