Омикрон Нидерланд, Дани, Австралид бүртгэгдээд байна

Twitter Print
2021 оны 11-р сар 29-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын шинэ хувилбар болох Омикрон Нидерланд, Дани, Австрали зэрэг орнуудад нэмж бүртгэгдэж, улс орнууд шинэ хувилбарын голомт бүртгэгдсэн улс орнуудаас иргэдийг хүлээж авахаа зогсоож эхлээд байна.

ДЭМБ-аас мэдээлснээр анх Өмнөд Африкт илэрсэн Омикрон нь бусад хувилбаруудаас илүү хурдан тархдаг эсвэл илүү хүнд шинж тэмдгээр илэрдэг эсэхийг хэлэхэд эрт байгаа аж.

ДЭМБ-ын мэдэгдэлд, "Урьдчилсан байдлаар Өмнөд Африкт коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн. Гэхдээ энэ нь шинэ хувилбарын халдвар тархсантай холбоотой гэхээс илүү коронавирусын хуучин хувилбарын халдварын тархалттай холбоотой." хэмээн онцолжээ.

Омикрон вирусын халдварлах чадвар, шинж тэмдэг зэргийг нь судалж, тодорхой болгоход хэдэн долоо хоног болно гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм. Цар тахлын улмаас 2 жилийн турш эдийн засаг нь зогсонги байдалд орсон улс орнууд шинэ хувилбарын эсрэг вакцин үр дүнгүй байх магадлалтай гэж Омикроны халдвар бүртгэгдсэн улс орнуудын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг шуурхай авч эхлээд байна.

Нидерландын Амстердам хотод Өмнөд Африкаас өнгөрсөн баасан гарагийн нислэгээр ирсэн 600 гаруй иргэдийн 13-аас нь коронавирусын шинэ хувилбар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Омикрон вирус Австрали, Бельги, Дани, ХБНГУ, Хонгконг, Израиль, Итали, Нидерланд, Франц, Канад болон Өмнөд Африкт нэмж бүртгэгдээд байна. Өмнөд Африкийн Анагаахын холбооны дарга Анжелик Коэтцигийн мэдэгдсэнээр Омикрон вирусын халдвар авсан иргэдэд амт үнэрээ алдах, цусан дахь хүчилтөрөгчийнх нь түвшин ноцтой буурах шинж тэмдэг илрээгүй аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.