Буддын сүмийн урд залбирсан гахайг нядалгааны газарт тушаажээ

Twitter Print
2021 оны 02-р сар 09-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Оргосон гахай Хятадын Вэнчжоу Жэжяны сүм дээр ирээд залбирч эхлэв. Гахайг холдуулахаар хөөсөн ч байрнаас нь хэн ч хөдөлгөж чадсангүй.

Сүмийн лам нар Буддын хэд хэдэн залбирлыг уншсаны дараа гахай байрнаасаа ухарч холджээ. Жэжян мужийн Тантоу тосгоны хийд рүү ойртон ирсэн гахай, урд хөлөө нугалж, мөргөл хийх мэт удаан тонгойн зогсохдоо, хажуугаар өнгөрөх хүмүүсийн хашгираан, хөөсөн хэний ч үйлдэлд хариу өгөхгүй байв. Ариун сүмд ирсэн олон зочид хажуугаар нь өнгөрч, "мөргөж" буй гахайны зургийг авчээ.

Сэтгүүлчид 150 кг жинтэй гахай аж ахуйгаас зугатан, хэдэн цагийн дараа сүмийн хашаанд орж ирснийг олж мэдсэн бөгөөд гахайн эзэн Хуанийн мэдээллийн дагуу сурвалжилж мөшгижээ Хашаанаас гурван гахай, түүний дотор мөргөлч гахай зугтсан байв. Тэрбээр "оргодлуудыг" хэдхэн цагийн дотор олж, орой нь нядалгааны газарт тушаав. Зөвхөн нэг өдрийн дараа Хуань гахайгаа хийдийн гадаа очиж "залбирсаныг" мэджээ. Тэрбээр гахайгаа нядалгаанд өгсөндөө харамсаж байгаагаа хэлж үүнийг мэдсэн байсан бол гэртээ үлдээх байсан хэмээжээ.

Энэ үйл явдал Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, Соошл медиа хэрэглэгчид үхсэний дараа гахай магадгүй хүн болж төрнө гэжээ. Зөн совин ба цөхрөл нь гахайг ариун сүм уруу чиглүүлсэн нь дамжиггүй. Зөн совин бол бидний сэтгэлийн амьдрал бөгөөд энэ бол бидний оюун санааны амьдралын нэг илрэл юм. Гэхдээ хамгийн гол нь уг үйлдэл хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болсон явдал юм. Амьтанд хандах хандлагаа өөрчлөх цаг болсоныг харуулж байна.

Гахайн оюун ухаан нь олон төрлийн сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн болон дүн шинжилгээ хийх цогц чадваруудыг багтаадаг нь эрдэмтдийг гайхшруулсаар байна. Судлаачид эрт дээр үеэс гахайн IQ-ийг тооцож, 4 настай хүүхдийн оюун ухаантай тэнцдэг гэж эрэмбэлсэн байдаг. Жишээлбэл, нохой нь 2-3 настай хүүхдийн түвшний оюун ухаантай, хэрээ, зарим сармагчин, амьтад 5-6 настай, дельфин 8 настай хүүхдийн оюун ухаантай байдаг аж.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Веган

      (202.9.40.148) 2021-02-09 19:40
      • 0
      • 0

      Халдварт тахлууд амьтдыг идсэнээс болж хүнд халдсан. Хүн төрөлхтөн энэ нүгэлт үйлээ зогсоох ёстой. Л.Н.Толстой: "Мал нядалгааны газар байсан цагт дайн зогсохгүй" хэмээжээ.

      Хариулах