Төрийн тамганы дог хийгээд будлиу бодлууд

Twitter Print
2014 оны 11-р сар 30-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордны гадаа бар ч юм шиг, арслан ч юм шиг эсвэл бүр нохой, муур шиг харагдах хөшөө байдаг нь Монголын төрийн тамганы хөшөө. Төрийн сүлд өршөө гэж. Би төрийнхөө тамгыг муулах гэсэнгүй, хүн бүхний өөр өөрөөр ярьдаг төрийн тамганы явган хэрүүлийг хөндөж бичих гэж буй нь энэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Оросын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 20 орчим сэтгүүлч ирсэн гэх. Оросын гурван сэтгүүлч манай Төрийн ордны үүдэнд зогсоод ийн ярилцаж байх юм гэнэ.

 

-    Почему рядом с дворцом сэлуэт кошки.
-    Я не знаю.
-    Может быть символ этого государства.
-   Не знаю.....   Сийрүүлбээс, Төрийн ордоны гадаа яагаад муурны хөшөө байгаа талаарх яриа өрнөж буй нь энэ.

Тэгэхээр Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөө гадныханд муур шиг харагддаг болж таарлаа. Угтаа бол барыг дүрсэлсэн гэж хөшөөний загварыг бүтээгч хэлсэн байдаг юм шүү дээ. Миний мэдэхийн энэ тамгыг бүтээсний дараа бар биш арслан догтой байх байсан гээд нэлээд өргөн хэмжээний шүүмж өрнөж байсан. Тухайн үедээ хөшөөний загварыг бүтээгч “Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тамгаа нууж байгаа хэсэг гардаг. Тэр тамга бар бариултай байсан. Ер нь Монголчууд барын дүрсийг төрийн тамганы бариулдаа сийлж байсан уламжлалтай” гэж тайлбарлаж байсан удаатай. Төрийн тамганы хөшөөн дэх дүрс бол барыг бодож хийсэн зүйл байх нь.

Харин Монгол Улсын Төрийн бэлгэдлийн тухай хуулийн тавдугаар бүлэгт төрийн тамгыг үйлдэх тухай заалтууд байдаг. Хуулинд зааснаар:
1. Төрийн тамгыг цул мөнгөөр, гар аргаар, ганц хувь үйлдэнэ.
2. Төрийн тамга нь 10 х 10 х 20 см хэмжээтэй, АРСЛАН-гийн дүрс бүхий бариулын өндөр нь 8.0 см байна.
3. Төрийн тамганы дөрвөн өнцөгт бат бэхийг бэлгэдсэн холбоо түмэн насан хээ байрлуулан, Монгол Улс гэсэн бичээсийг монгол үсгээр эвхэж бичсэн байна гэжээ.

Хуулиндаа бол төрийн тамга маань арслангийн дүрс бүхий догтой байх ёстой юм байна. Дог гэдэг нь тамганы бариул, ишийг нэрлэж байгаа юм. Мөн Богд хааны тамга ч арслан догтой байсан гэдгийг мэдэх биз. Харин бид юуны учир хуулиа зөрчин байж бар дүрстэй төрийн тамганы хөшөө босгов. Нарийн учир зангилааг мэдэхгүй ч арслан догтой тамганд мөн л олон хүн шүүмжлэлтэй хандсаар ирсэнтэй холбоотой болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фэйсбүүк хуудсандаа анх удаа төрийн тамганы зургийг оруулсан нь иргэдийг маргалдахад хүргэсэн. Төрийн тамганы загвар арслан биш, бээжин хав байна хэмээн маргалдсан юм. 

Баавар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.