Хойд Солонгос ОХУ-д зэвсэг экспортолно гэдэг нь худал мэдээлэл гэжээ

Twitter Print
2022 оны 09-р сар 22-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгос улсын зүгээс ОХУ-д хэзээ ч зэр зэвсэг нийлүүлж байгаагүй мөн нийлүүлэхээр төлөвлөөгүй хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Хойд Солонгосын эрх баригчид АНУ-аас Хойд Солонгосын талаар худал цуурхал тарааж, нэр хүндийг нь олон улсын тавцанд харлуулахаа болихыг шаарджээ.

Хойд Солонгосын Батлан хамгаалах яамны зүгээс, "Саяхан АНУ болон бусад дайсагнасан хүчнүүд Хойд Солонгос улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тогтоолыг зөрчсөн, ОХУ-тай зэр зэвсэг нийлүүлэх гэрээ хийсэн тухай цуурхал тараасан. Бид хэзээ ч ОХУ руу зэр зэвсэг нийлүүлж байгаагүй, хойшид ч нийлүүлэхээр төлөвлөөгүй." хэмээн мэдэгдэл гаргасныг Хойд Солонгосын төрийн өмчит мэдээллийн агентлаг дамжуулсан байна.

Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Патель мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби нар ОХУ Хойд Солонгосоос пуужин болон их бууны сум худалдан авч байгаа тухай мэдэгдэж байсан билээ.

ОХУ-ын зүгээс мөн л дээрх мэдэгдлийг үгүйсгэж, Вашингтоноос уг мэдэгдлээ нотлохыг шаардсан байна.

Эх сурвалж: focus.ua

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.