“Боруссия Дортмунд” бурхны авралыг хүлээж сууна

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Германы хөлбөмбөгийн “Бундеслиг”-ийн 13-р тойргийн тоглолтууд боллоо. 2012-2013 оны улиралд гайхалтай ялалтуудыг байгуулсан “Боруссия Дортмунд” ганцхан жилийн дараа хэрхэн уналтанд орж байгааг бүгд харж сууна.

Өнгөрсөн шөнө “Франкфурт”-ын талбайд 2:0-ээр хожигдсны дараа “Дортмунд”-ын дасгалжуулагч Ю.Клопп “Сэтгүүлчид иймэрхүү зүйлийн талаар бодож байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ манай клубт ийм хандлага байхгүй. Би өөрийгөө хариуцлага хүлээх хүн нь гэдгийг мэдэж байгаа. Хэрвээ энэ бүхэн зөвхөн азны асуудал, өөр дасгалжуулагч ирснээр тэр азыг авчирна гэж бодож байгаа бол над руу залгаарай. Би яваад өгье. Гэхдээ хэн ч ирэхгүй байхад бидэнд илүү сайн хийж чадах хүн байгаа гэж яриад байвал би лав явж чадахгүй. Би тийм байдлаар явахгүй. Илүү сайн шийдэл олохоос өмнө Дортмундыг орхихгүй. Энэ бол том хариуцлага. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг бид өөрсдийн нөхцөл байдлаа огцом сайжруулахыг хүссэн. Гэхдээ бид үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн байна.

“Боруссия Дортмунд” 2012-2013 оны улиралд улсынхаа лигт түрүүлж, “Аваргуудын лиг”-ийн дэд байрыг эзэлсэн. Харин энэ удаа “Бундеслиг”-ийн 18 багаас хамгийн сүүлийн байрт явж байгаа аж. “Бундеслиг”-ийн 13-р тойрогт “Штуттгарт”-“Фрайбург” 4:1, “Байер Ливеркузен”-“Кёльн” 5:1, “Шальке 04”-“Майнц” 4:1, “Вердер Времен” 4:0, “Аусбург”-“Хамбург” 3:1, “Хоффейнхэм”-“Ханновер 96” 4:3, “Бавари Мюнхен”-“Херта” 1:0, “Вольфсбург”-“Боруссия Мончебладхач” 1:0-ээр тус тус хожсон юм.

2014-2015 оны улирлын Германы лигийн хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.