Өмнөд Солонгост селфи тулгуур саваа худалдахыг хоригложээ

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгос улсын маш сайн зохицуулалттай нийгэм, хүмүүс нь албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг чанд дагаж мөрддөг.

Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс гар утсаараа сельфи буюу өөрийн зургаа дарах нь элбэг болсон. Өмнөд Солонгосын зах зээлд сельфи зураг авахад зорилсан саваа худалдаалагдаж эхэлсэн нь хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцжээ.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны яамнаас албан ёсоор бүртгэгдээгүй энэ савааг худалдаалж буй худалдаачдыг 27000 доллараар торгох буюу 3 жил хүртэлх хугацаагаар шоронд суулгана гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Гар утсаараа зургаа авах сонирхолтой хүмүүст зориулагдсан энэ авсаархан төхөөрөмжийг борлуулахад зохицуулалт хийж байгаа нь хачирхалтай. Өмнөд Солонгосчууд энэ технологийг анх зах зээлд нэвтрэхэд маш дуртай хүлээн авсан байна. Шинжлэх Ухааны яамны албаны хүмүүс техникийн асуудлыг нь үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэж хэлсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.