Хүмүүжил гэж юу вэ

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

БҮРГЭД тун сонирхолтой зүйл хийдэг. Тэрээр мод эсвэл бутнаас мөчрийг хугалж, хушуундаа зуусаар өндөрт гарч, мөчрөө зуугаастай агаарт эргэлдэж эхэлдэг. Хүчтэй эр бүргэдүүд эмэгчин бүргэдийн эргэн тойронд нисч эхлэхэд мөчрөө доош унагадаг байна.

Гэхдээ бүүр доошоо зүгээр унагаж хаях биш доошоо унаж буй мөчрийг эр бүргэд шүүрч эм бүргэдэд маш болгоомжтой авчирч өгөхийг хүлээнэ. Эм бүргэд энэ мөчрийг авангаа дахин доош унагаж, эр нь түүнийг барьж аван дахин авчирч өгсөөр, нэг үйлдлээ олон удаа давтдаг. Хэрэв тодорхой цаг хугацаанд, мөчрийг удаа дараа унагахад эр бүргэд мөчрийг алдалгүй шүүрч авахад сонголт хийж зүтгэл гаргасаныг нь сонгож тухайн эр бүргэдтэй нийлж шинэ амьдралаа эхэлнэ. (Тэд яагаад ийм зүйл хийдгийг дараа нь ойлгох болно)

Дараа нь тэд эгц өндөр хадан дээр байрлаж, хатуу мөчрөөр үүр барьж, өөрсдийн хамгийн зөөлөн өдөө зулгаан бүх нүхийг тансаг хөвсгөр, өдөөрөө битүүлэн доторлон зөөлөн, дулаахан болгодог. Бүргэд ийм зөөлөн, дулаан үүрэнд өндөглөдөг бөгөөд дараа нь дэгдээхийгээ өсгөхөд маш их анхаардаг байна. Бүргэдийн ангаахай маш жижиг, нүцгэн, сул дорой байдаг тул, эцэг эх нь тэднийг хүчирхэг болтол нь өөрсдийн бие махбод ухаанаа зориулдаг. Ангаахайгаа хур бороо, халуун нарнаас далавчаараа хамгаалж, ус, хоол хүнс зөөсөөр дэгдээхэйнүүдэд өд ургах болтол нь тэжээнэ. Өд ургаж эхэлсэнээс хойш, далавч, сүүлэнд хүч ордог аж.

Бүргэд 70 наслахын тулд үхлээс ч илүү зүйлтэй нүүр тулдаг

Эцэг бүргэд үүрний ирмэг дээр суугаад далавчаараа хүчтэй дэвэх бөгөөд энэ нь үүрийг эвдэх үйлдэл юм. Бутлах, цохих, сэгсрэх гэх мэт. Бүх өдүүдийг доош нь унагаахыг оролдох бөгөөд дараа нь дэгдээхий ихэд айж сандарсан ч хатуу мөчрөн үүрэндээ унахаас болгоомжлон үлддэг. Эцэг эх нь урьд өмнө нь маш энхрий, халамжтай байсан ч эм бүргэд хаа хол нисч, загас барьж ирэхдээ дэгдээхэй байгаа үүрнээс таван метрийн зайд олзоо хаян суудаг. Дэгдээхэйнүүд хоол нэхэвч тэдэнд өгөлгүй загасыг өөрөө идэж эхлэх нь тун сонин. Дэгдээхэйнүүд үүрэндээ тохьгүйдэж, өлсөж, чадлаараа тусламж хүсэвч тэдний төлөө бүхнийг хийж өгч байсан эцэг эх хоёр нь маш хуйтнээр өөрчлөгдөхийг мэдэрч үүрнээсээ гарах ёстойг ойлгоно. Дараа нь дэгдээхэйнүүд урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй хөдөлгөөн хийж эхэлдэг. Эцэг эх нь тэднийг үргэлжлүүлэн асрах юм бол тэд цаашид хүчит амьтан байх эрхгүй. Дэгдээхэйнүүд үүрнээсээ гарахаар мөлхөж эхэлдэг. Энд болхи хөдөлгөөн юу ч хийж чадахгүй, юу ч мэдэхгүй жижиг дэгдээхийнүүд эгц хадан цохионы налуугаас унаж ангал руу ниснэ.

Энэ үйлдлийг харан буй эцэг бүргэд бяц унахаас нь өмнө нуруунаас нь шүүрч үхэхээс сэргийлдэг. Эмэгчин бүргэдтэй мөчир унагаж шүүрч авч байсан үйлдлүүд энд давтагддаг. Эцэг бүргэд дэгдээхийгээ нуруун дээрээс нь шүүрэхдээ хэзээч гэмтээдэггүй байна. Намар болоход бүргэд урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй хөдөлгөөн хийж эхлэдэг. Нэг өрөөсөн далавчаа салхинд хийсгэж, агаарын урсгалд унаж, дахин сөрж нисч эхэлнэ. Бүргэд дэгдээхэйгээ ингэж нисгэж сургах бөгөөд дэгдээхий өөрөө нисч эхэлмэгц дагуулан загас олддог газруудыг үзүүлдэг.

Энэ бол оюун санааны болон бие бялдрын хатуужлыг хүүхдүүдээ хэрхэн үлгэрлэн хүмүүжүүлж болохыг харуулсан маш сайн жишээ юм. Тэднийг дулаан үүрэнд энхрий тансаг байдалд хэтрүүлэхгүй байх нь хичнээн чухалыг, Тэд өөрсдийгөө өлсгөхгүйн тулд холоос загас барих аргад сурах нь хичнээн чухалыг, өөрсдийн хүч чадал, цаг хугацаа, мэргэн ухаан, ур чадвараа зориулж нисэхийг тэдэнд ямар болгоомжтой сургахын чухалыг хүн үр хүүхэддээ сургах чухал жишээ юм. Эмэгчин бүргэд мөчрөөр эрийгээ сонгодог нь дэмий хоосон зүйл биш юм.

Тэрээр ирээдүйд төрөх дэгдээхийгээ осолдуулахгүйн төлөөх шалгалт юм. Бид хайхрамжгүй аавыг шалгахгүйгээр сонгодог ч үр хүүхдээ мөн тоохгүй, эсвэл хэт энхрий өсгөвөл... Бүргэд цөөхөн дэгдээхийтэй байхын нууц буюу бүргэд жигүүртний хаан байсаар байх ёстойгийн нууц энэ юм.

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.