Шунгиттай ус нь ангина, үе мөчний үрэвсэл, скарлатина, бөөрний үрэвслийг дардаг

Twitter Print
2020 оны 08-р сар 31-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Шунгит гэдэг нь манай дэлхийн хамгийн эртний чулуун нүүрс ба 2 миллиард жилийн настай, дэлхий дээр амьдрал үүсэхээс өмнө байсан гэж судлаачид үздэг. 1887 онд Карелийн өмнөд хэсэгт байдаг Шунга гэдэг тосгоноос уг чулуун нүүрсэн уулыг олсон тул шунгит гэж нэрлэжээ.

Оросын хаан Борис Годунов 17-р зуунд Ксения Романоваг татаж унадаг өвчтэй байхад нь нэгэн сүмрүү албадан явуулж шунгиттай ус уулгаж эмчилсэн бөгөөд хожим нь энэ эмэгтэй Михаил Романов гэдэг хаан хүүг төрүүлсэн байна.

1714 онд 1-р Петр хаан Толвуй тосгоны ойролцоо зэсийн үйлдвэр байгуулж байхдаа шунгитын тухай нутгийн хүмүүсийн яриаг сонсоод шунгиттай хаднаас гарч байгаа усыг судлуулж удалгүй тэнд "Вода Марса" гэдэг сувилалын газар байгуулж хамгийн түрүүнд шархадсан цэргүүдээ сувилж эдгэрүүлж байжээ. Түүнээс гадна цэргүүддээ хүн бүхэнд шунгит өгч уух усандаа хийж уухыг тушааж байжээ."Вода Марса"гэдэг сувиллын газар нь оросод анхны сувилал байсан бөгөөд Петр хаан нас барсны дараа хаагдсан байна. 1930-д онд эрдэмтэд судалж эмчилгээний маш чухал ач холбогдолтой болохыг баталсан ба 1960 онд Карели-н нийслэл Петрозаводск хотоос 50 км газарт "Вода Марса" гэдэг сувилал дахин нээсэн байна.

1990-д онд судлаачид шунгитын молекулын байгууламжийг судалж "фуллерен" гэдэг өөр хаана ч байхгүй өмөрмөц молекулын бүтэцтэй болохыг баталж Нобелын шагнал авсан байна. Фуллерен гэдэг нь нүүрсхүчлийн молекулууд дундаа хоосон зай үлдээж тойрог үүсгэж байрладаг өмөрмөц молекулын байгууламж юм. Энэ байгууламж нь усны молекулын бүтцийг өөрчилж эмчилгээний чанартай болгодог байна. Түүнээс гадна энэ фуллерен нь диамент, графит, карбин гэсэн нүүрс усны 3 бүтцийн дараа 4 дэх бүтэц болж байгаагаараа онцлог юм.

Шунгит нь олон минераллыг агуулдаг ба хорт бодисыг өөртөө татаж чаддаг(абсорбци), бактерийг устадаг, халдварын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс шунгиттай ус нь организмд үрэвсэл, өвдөлтийн эсрэг, бактерийн эсрэг, халдварын эсрэг, харшлын эсрэг нөлөө үзүүлж дархлааг дэмждэг. Шунгитын найрлагад 20 гаруй макро, микро элемент байдаг ба усанд хийхэд усыг эрдэсээр баялаг болгож организмд эерэгээр нөлөөлдөг байна.

Шунгит химийн бодист тэсвэртэй, нягт ихтэй, өндөр дулаан гаргадаг, цахилгаан дамжуулдаг, цахилгаан соронзон чанар зэргийг нь ашиглаж металлургийн үйлдвэрт коксын оронд хэрэглэдэг байна. Ус ариутгадаг чанарыг нь ашиглаж ундны усны шүүлтүүр хийдэг ба үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхэд ашигладаг байна. Шунгитыг Орос улс АНУ, баруун Европын улсуудад экспортолдог.

Шунгит нь усны бохирдлын 94% -г өөртөө татаж усыг цэвэрлэж, усыг халдваргүйжүүлж ариутгахаас гадна усны амт үнэрийг бас засдаг байна.

Шунгиттай усны бактери устгах чадвар эрс сайжирдаг ба усанд хийгээд 30 минут болоход стрептокок А (ангина, үе мөчний үрэвсэл, скарлатина,бөөрний үрэвсэл үүсгэдэг) 800 дахин багасаж, стрептокок Д 90 дахин бага болсон байжээ.

Шунгиттай ус нь маш цэвэр, минералаар баялаг болж бүтцийн хувьд хайлуулсан мөс шиг амьд ус(структурная вода) болж организмыг эрүүлжүүлж,залуужуулах нөлөө үзүүлдэг.

Үүнээс гадна шунгиттай ус антиоксидант шинж чанартай болж С-витамин, Е-витаминаас дутахгүй чөлөөт радикалыг саармагжуулдаг байна. Шунгиттай ус нь янз бүрийн химийн бодис болон хорыг саармагжуулж элгийг хамгаалдаг.

Шунгиттай ус уух, усанд орох, жин тавих, шунгитын нунтгаар масаж хийх, шунгиттай тос гэх мэтээр олон аргаар хэрэглэж өвчнөөс сэргийлэх болон , эмчлэхэд өргөн хэрэглэдэг байна. Шунгиттай усыг эмчилгээнд :

-Цус багадах (шунгиттай ус гемоглобины тоог ихэсгэж улаан эсийг хамгаалдаг)

-Хоол боловсруулах замын өвчин( цээж хорсох, ходоодны үрэвсэл, гэдэсний үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэл, гэдэс дүүрэх, өтгөн хатах)

-Зүрх судасны өвчин (даралт ихсэх, судасны хана хатуурах, зүрхээр өвдөх, хөлийн судас бүдүүрэх, сахрын өвчний үед гардаг судасны эмгэгүүд)

-Амьсгалын замын болон хоолой амны өвчин( парадонтоз, хоолойн өвчин зэрэгт усаар нь зайлуулна, хамар битүүрэх, нус гоожих үед дусааж хэрэглэнэ, мөгөөрсөн хоолой болон уушгины үрэвсэлтэй үед утлага хийнэ)

-Арьсны үрэвсэл ба харшлаас болсон өвчин ( арьсны үрэвсэл, экзем, псириоз, мөөгөнцөртөх, тууралт гарах, шарх үүсэх, түлэгдэх, гэмтэх, хөхрөх, хөл холгох хэвтрийн өвчтөн цоорох)

-Нуруу, үе мөчний үрэвсэл (үе мөчний үрэвсэл, нурууны диск дарагдах, эвэрхий болох, түнхний мэдрэлийн үрэвсэлд шунгиттай усыг уухаас гадна, шунгиттай усанд ордог мөн өвчтэй газраа жин тавидаг)

Шунгиттай усыг уухаас гадна, усанд орж сахрын өвчин, гуурсан хоолойн багтраа, бөөр, давсагны үрэвсэл, бэлгийн замын өвчин зэргийг эмчилдэг байна. Энэ усаар бас шарталтыг түргэн гаргаж, дархлааг сайжруулж. биеийн тамир тэнхээг сайжруулдаг.

Шунгиттай усаар нүүрээ тогтмол угааж, жин тавибал нүүрний арьсыг уян хатан болгож, жижиг үрчлээг арилгадаг ба толгойгоо угаавал үс унахаас хамгаална гэнэ. Цэцэг уславал тасалгааны ургамал хурдан ургаж, өнгө нь хурц тод болж янз бүрийн өвчинд тэсвэртэй болдог. Шунгиттай усанд тогтмол орвол цусны эргэлт сайн болж, нойр сайжирч, сэтгэл тайван болж стресс, ядаргаанаас түргэн салдаг. Усанд орохын тулд 30гр шунгитыг даавуун уутанд хийж ванн-даа хийж халуун ус гоожуулаад 10-15 минут хүлээгээд усаа хөрөхөөр нь орж усандаа 15-20 минут сууна. Эсвэл өмнө нь бэлдсэн 2.5 литр шунгиттай усаа ванн-даа хийгээд дээрээс нь 25 литр ус хийж орж бас болно. Курс эмчилгээ 15 удаа.

Шунгиттай ус бэлтгэхдээ 250 гр шунгит дээр 5 литр ус хийж 4-5 хоног тавиад ууна. Энэ усаа буцалгахад шинж чанараа алдахгүй. Өдөрт 2-3 стакан ус ууна. Шунгиттай ус бэлтгэхдээ шунгитаа цэвэр усаар хэд зайлаад усаа хийж тавина. Ууж дууссаны дараа чулуугаа усаар хэд зайлаад дахин усаа хийж тахина, 6-8 сар хэрэглээд шингитаа солино. Орос улсын Петрозаводск хотод савласан нь хамгийн сайн байдаг гэнэ.

Шунгиттай ус нь хүний өдөр тутам алдаж байгаа энергийг нөхөж эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж олон өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой , ялангуяа ундны усны чанар муудсан өнөө үед шүүлтүүрийн оронд хэрэглэж болох юм байна.

Бадрахын Баярсайхан

Краков хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.