Бээжинд олон нийтийн газар тамхи татахыг хориглоно

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын албаны хүмүүсийн танилцуулж буй шинэ төлөвлөгөөнүүдийн хүрээнд тус хотын олон нийтийн бүх газрын дотор тамхи татахыг хориглоно. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл, кино, сонин, сэтгүүл дээр тамхи сурталчлахыг хориглох аж.

Хятад улсад тамхи татдаг 300 сая хүн бий гэсэн тооцоо байдаг бол энэ хорт зуршлыг хориглох өмнөх оролдлогууд төдийлөн амжилт олж байгаагүй байна. Ирэх оны зургадугаар сараас хүчин төгөлдөр болох шинэ журам эхний ээлжинд зөвхөн нийслэл хотод хэрэгжих ажээ.

Тамхины уршгаар жил бүр хэдэн сая хятад амиа алддаг юм. Харин энэ төлөвлөгөөний ачаар хэдэн сая хүн аврагдах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.