Крымд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д нэгдсэн Крымд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуульд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг ОХУ-ын хууль, эрхзүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд ням гарагт нийтэлсэн байна.

Крым болон Севастопольд эдийн засгийн чөлөөт худалдааны бүсийг 25 жилийн хугацаатай байгуулах аж. Оросын эрх баригчдын төлөвлөж байгаагаар энэ хугацааг хожим нь сунгаж магадгүй байна. Харин чөлөөт бүсээс Оросын төсөвт төвлөрүүлэх орлогын албан татварыг тэглэжээ.

Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсныг Европын холбоо болон АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус хойгийг Украины нутаг дэвсгэр гэж үзсээр байгаа билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.