
Амны эвгүй үнэр
Кето хооллож эхэлж байхад зарим хүмүүсийн амнаас эвгүй үнэр гарах асуудал байдаг. Амны хөндийн эрүүл мэндээ сайн сахиагүйгээс үүдэлтэй үнэрээс ондоо хэмээн хүмүүс тайлбарладаг. Нэг тийм хурц, хүчиллэг, эсвэл бүр хумсны лак арилгагч шиг ч юм шиг, аманд төмөр амтагдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
Эвгүй үнэр гарах нь дараах 3 шалтгаанаас үүдэлтэй юм байна:
1. Нүүрс усаа багасгаад ирэхээр хүний бие энергиэ нүүрс уснаас биш өөх тосыг задлан авч хэрэглэдэг. Элэг өөх тосыг задлаад үүний үр дүнд кетон биет үүсдэг ба үүнээс үүдэн кето гэсэн нэршил бий болсон байна. Кетон биет бол ямар нэгэн хор хөнөөлгүй ба та кето хооллож байгаа эсэхээс үл хамааран таны бие зохих хэмжээний кетон үйлдвэрлэж байдаг. Кето хооллоод ирэхэд харин энэ үйлдвэрлэл мэдээж дээд цэгтээ хүрэн, таны биед хэт их кетон биет үүсэх магадлалтай бөгөөд илүүдэл кетон биет нь шээс болон амьсгалаар гадагшилдаг юм байна. Үүнээс үүдэн таны амнаас эвгүй үнэр гарч болохнээ.
2. Дараачийн нэг шалтгаан бол та уургаа ихдүүлсэн байж болох юм. Кето хооллолтын үед таны өдөрт авах илчлэгийн 75% өөх тос, 20% нь уураг, 5% нь нүүрс ус байх ёстой гэдгийг бид мэдэж байгаа. Гэвч ихэнх хүмүүс кето хооллож эхлэхдээ нүүрс усаа багасгасан хэмжээгээрээ уургаа нэмэх гээд байдал тал ажиглагддаг. Уургийн задралын явцад аммиак хэмээх бодис үүсдэг юм байна. Хэт их уураг идсэнээс аммиак мөн ихээр үйлдвэрлэгдэж, илүүдэл нь мөн л шээс, амьсгалаар гадагшилна гэсэн үг. Аммиак нь маш хүчтэй, химийн юм шиг үнэртэй, олон төрлийн цэвэрлэгч бодисонд орсон байдаг гэдгийг та мэдэж байгаа байх. Тийм учир уургаа ихдүүлэхээр мөн амны эвгүй үнэртэй нүүр тулах нь ээ.
3. Кето хооллож байх үед та жирийн үеийнхээс илүү ус уух шаардлагатай байдаг. Эхний хэдэн хоногтоо л өөр хуримтлагдсан нүүрс ус глюкогений нөөцийг хэрэглэж дуусах ба үүнтэй холбойтоогоор тэдгээрийг хадгалахад шаардагдаж байсан ус мөн биеэс гадагшилна. Тийм ч учир эхний хэдэн хоногтоо маш их шээлгээд, хөлрөөд, огцом жин хаядаг. Үүнийг нь бид усан жин гэж нэрлэдэг. Таны бие кетосист байхад усаа хадгалж чаддаггүй, тийм ч учир байнга ус ууж, шингэнээ нөхөж байх шаардлагатай болдог. Усаа хангалтгүй ууснаас болж мэдээж шингэний дутагдалд орох, ам заваарах, цангах, арьс уруул хуурайших гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Шингэн дутагдсанаас мэдээж шүлс бага ялгарч, ам заваарна, үнэр үүснэ.
За тэгэхээр яаж энэ амны хөндийн эвгүй үнэрээ дарах уу гэдэг нь маш амархан байгаа биз дээ:
1. Усаа маш сайн ууна. Лемонтой, давстай ус байвал бүг зүгээр.
2. Уургаа багасгана. Ногоон ногоогоо түлхүү хэрэглэнэ.
3. Амны хөндийн эрүүл мэндээ сайтар сахина.
4. Сахар агуулаагүй бохь, гаа хэрэглэж болно.
Энэ эвгүй асуудал удаан үргэлжлэхгүй. Дээрхи зөвлөмжүүдийг хэрэглээд, зөв хооллоод, усаа сайн уугаад явж байтал удахгүй зүгээр болно. Ганц давуу тал нь мэдээж эвгүй үнэр үнэртээд ирэхээр та өөрийгөө кетосист орсон байна гээд мэдчихэж байгаа юм.
Л.Оюунтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.