Ачааллаа дийлэхгүйн улмаас Нидерланд өвчтөнүүдээ Герман руу илгээж байна

Twitter Print
2021 оны 11-р сар 24-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Нидерландын эмнэлгүүдэд коронавирусын халдвартай иргэдийг хэвтүүлэх ор хүрэлцэхээ болсны улмаас эмнэлгүүд КОВИД-19 халдвартай иргэдээ ХБНГУ-ын эмнэлгүүд рүү илгээж эхэлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Германы Бохум хотын эмнэлэг Нидерландаас ирсэн коронавирусын халдвартай эхний өвчтнүүдээ хүлээж авчээ. Нидерландын эмнэлгүүдийн дүүргэлт энэ оны 5-р сараас хойш хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Нидерландын эмнэлгүүд коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авахын тулд эмнэлэгт хэвтүүлэх хавдар болон зүрх судасны эмгэгтэй өвчтнүүдийн тоог бууруулж байгаа хэмээн мэдээлж байна.

Нидерландад Европын бусад улс орнуудын адилаар коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нидерландад иргэд вакцины гэрчилгээг эсэргүүцэн жагссан ба өнгөрсөн мягмар гарагт тус улсад коронавирусын халдварын 23 мянган тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.