Аялалд явахдаа заавал авч явах ёстой 10 зүйл

Twitter Print
2020 оны 05-р сар 15-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Аялал, зугаалгад явахад бэлтгэлээ сайн базаах нь маш чухал. Тиймээс энэ удаад хөдөө гадаа амралт, аялалд явахдаа аюулгүй байдлын үүднээс биедээ зайлшгүй авч явах ёстой зүйлсийн жагсаалтыг хүргэе.

Багажны иж бүрдэл

Аялалд явахад хамгийн их хэрэг болдог зүйл бол мэдээж багаж тэр тусмаа гарын доор байнгийн хэрэглэгддэг хутаг, хайч, халбага гэх мэт. Сүүлийн үед энэ бүгдийг багтаасан иж бүрэн багажны хэрэгслүүд ихээр гарсан нь аялагч бидэнд авч явахад илүү хялбар болсон байна. Аялалд явахдаа бид бүх зүйлд бэлэн байх хэрэгтэйг бүү мартаарай.

Чийгний матраас

Хэрэв та хөдөө бөглүү газар аялахаар бэлдэж байвал чийгний матраас заавал аваарай. Та үүнийг майхныхаа шаланд байрлуулж чийгнээс өөрийгөө бүрэн тусгаарлаж болох ба ил галын хажууд суухдаа ч дэвсэж хэрэглэж болно. Эмэгтэйчүүд маань доороосоо даарч болохгүй шуу дээ.

Гэрэл

Гэрэл бол аялагч бидний нэн чухал зүйлсийн нэг билээ. Орчин үед маш олон төрлийн гэрэл үүсгэгч чийдэн гарсан ч та хамгийн тод хамгийн хол мөн цэнэгээ удаан барьдаг болж өгвөл нарны энергээр цэнэглэгддэг чийдэнг сонгож авсан дээр гэж зөвлөж байна. Хэдий чийдэн бидэнд байгаач өөр нэг гал гаргах боломжтой зүйлийг заавал аваарай гал бол бидэнд байгаа хамгийн эртний гэрэл шүү дээ.

Гал

Хээрийн аялалд явж байх хугацаанд хоол хийх дулаацах гэрэл бий болгоход гал бол тун хэрэгтэй зүйл юм. Сүүлийн үед маш олон гал үүсгэгч хэрэгсэл гарсан ч хамгийн найдвартай асаагч бол бидний гар доор байх чүдэнз билээ. Магадгүй та чүдэнзийг амархан норох эсвэл хугарч гал асаах боломжгүй болно гэж бодож байж болох ч сүүлийн үед аялагчдад зориулж үйлдвэрлэгдэж байгаа шүүдэнцүүд энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадсан байдаг юм шүү.

Олс

Хэрэв та ой модонд аялахаар бэлдэж байгаа бол жижиг хэмжээний олс аваад явахад илүүдэхгүй. Учирна та аялж байх хугацаандаа газарт хугарж унасан мөчир бургасаар өөрт хэрэгтэй бүх зүйлсийг хийж болно жишээн сандал, ширээ, ор гэх мэт та өөрийн хүссэн зүйлсээ хийж болно шүү дээ. Хаана ч явж байсан гэртэй байгаа мэт тухтай байх нь сайхан шүү дээ.

Гутал

Та хаашаа ч аялалд гарсан бай таны гол хэрэглэл бол тохиромжтой гутал байна. Хэрэв та хад чулуутай газар аялах бол төмөр оруулгатай хөнгөн хэрнэ хатуу гутал. Харин далайн элсэн дээр амрахаар шийдсэн бол хөнгөн пүүз эсвэл углааш гэх мэтээр оновчтой сонголт хийж явахыг зөвлөж байна.

Жижиг хэрэгсэлүүд

Мэдээж ямарч аялалд тухайн аялалд хэрэглэгдэх жижэг зүйлсүүд гэж бий. Жишээ нь, хүзүүний хийлдэг дэр. Энэ дэрийг онгоц, автобусаар (та шөнөөр хот хооронд явж болзошгүй) явахад хэрэглэнэ. Мөн чихний бөглөөс, унтлагын маск, хурууны хуурай, бөглөө онгойлгогч гэх мэт.

Дулаан хувцас

Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрана шүү дээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.

Хүнс

Аялалын хоол хүнсээ сонгохдоо хадгалалт даахаар хүнсний бүтээгдэхүүн сонгох нь чухал. Сав, суулга хоолны хэрэгслүүдээ мөн авахаа мартуузай! Үүнд: Аяны тогоо, хутга, халбага, сэрээ, аяга, нэг удаагийн хэрэгслүүд, савтай цэвэр ус, лаазалсан хүнс, бэлэн гоймон, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, ургамлын тос, амтлагч, цай, мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн гэх мэт

Бичиг баримт

Бичиг баримт болон банкны карт нь гар тээшинд байж, хэрэгтэй үед гаргаж авах боломжтой, биед ойрхон байх ёстой. Авах зүйл: гадаад паспорт, банкны карт, ойр зуурын хэрэглээний бэлэн мөнгө. Хэрвээ машин түрээслэж авах гэж байгаа бол жолооны үнэмлэхээ мартаж болохгүй. Сэтгэл амар байхын тулд онгоц/галт тэрэгний билетээ хэвлэж аваад зочид буудлын захиалгатай хуудастай цуг авч явах хэрэгтэй. Гэхдээ утсаар зургийг авсан байх нь хангалттай биз ээ.

Аялахад алс хязгаар үгүй…

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.