Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт өслөө

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор өнгөрсөн сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч аравдугаар сарынхаас эрс нэмэгдсэн нь эдийн засгийн хямралын энэ үед ойрд түгээгүй сайн мэдээ болж байна. Тухайлбал, өнгөрөгч аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор  10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарчээ. Харин арваннэгдүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн байна. Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч аравдугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрчээ. Энэ боомтоор арваннэгдүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн дүн мэдээ ирлээ. Экспортын орлогын 90 хувь нь уул уурхайгаас  хамаардаг эдийн засагтай улсад доллар, валютын урсгал эрс хумигдаад байгаа энэ үед боомтуудаар нэвтэрсэн нүүрсний хэмжээ нэг сарын дотор ингэж өссөн нь эерэг дохио болов.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эрх зүйн үндэслэлгүй, үйлчлүүлэгчдэд чирэгдэл дагуулсан 44 журмыг “урж хаян” хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг, боомтуудад шилжүүлсэний үр дүн гарч байна. Мөн энэ оны долоодугаар сараас ухаалаг технологи ашиглан, нүүрс тээвэрлэгч машины жолооч нарын хурууны хээгээр хил нэвтрүүлэх болсон нь цаг хэмнэх боллоо.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас хэрэгжүүлж буй хууль эрх зүй, техник технологийн шинэчлэлийн үр дүнд ачаа тээврийн хурд нэмэгдэн, хилийн боомтуудын ачаалал буурч байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.