М.Даваажаргалын зодог тайлах ёслолын VIP тасалбарын үнэ 5 сая иен

Twitter Print
2022 оны 12-р сар 27-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын сумогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд болно.

Энэхүү ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд 5 сая иенийн үнэтэй 6 ширхэг “Diamond VIP NFT” тасалбар нь бусад зочдоос давуу эрхтэй аж. Тэд Их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, Их аваргатай хамт зоог барих эрхтэй. 

Мөн 69 дэх Ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга буюу Ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм.

Тэрбээр 2021 оны Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.

Мэргэжлийн сумо бөхийн домогт аварга М.Даваажаргал тамирчны замналаа өндөрлүүлээд мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа оржээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.