Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 1-нийг хүртэл зогсоолоо

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр Засгийн газрын ээлжит хурлаар шийдвэрлэлээ. 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна.

Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.