Зуны халуунд үсээ арчлах дүрэм

Twitter Print
2020 оны 08-р сар 06-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Зуны аагим халуунд үсээ арчлах, үсээ янзлах нь бүсгүйчүүд бидний томоохон асуудал байдаг. Үсээ задгай тавихаар халууцах хөлрөхөөс эхлээд үсний хэлбэр алдагдаж эхэлдэг. Энэ удаад зуны улиралд үсээ хэрхэн арчлах талаар хүргэж байна.

Малгай бол үсний сайн найз

Эрүүл хуйхтай байх нь эрүүл үсний үндэс юм. UV хамгаалалттай спрэй болон малгайгаар нарны хэт ягаан туяанаас хамгаалж болно. Үсээ эрүүл байлгаж нарны хэт ягаан туяа, салхи, хүйтнээс хамгаалах хамгийн зөв сонголт бол малгай өмсөх юм.

Ангижруулагч хэрэглэ

Зуны турш үс болон хуйхны асуудлыг мартах үнэхээр амархан. Үсээ гэмтэхээс өмнө чийгшүүлж, үсээ шампуниар угаасныхаа дараа ангижруулагч хэрэглэж занших нь зуны улиралд тохиолддог томоохон асуудлыг хялбараар даван туулж үсийг тань зөөлөн, намирсан байлгахад тусална.

Байгалийн хэв маягийг оруулцгаая

Зун бол байгалийн хэв маягийг туршиж үзэх хамгийн тохиромжтой цаг юм. Өөрт таалагдахаар, эрс шийдэмгий, амралтын хэв маягтаа тохируулсан хэв маягаар үсээ тайруулаарай. Мөн зуны халуунд үсээ дээш шуух, үсээ сүлжих нь чамин бөгөөд хамгийн тохиромжтой үс засалт байх болно. Энэ нь таны гайхалтай харагдуулна гэдэгт итгэлтэй байна.

best friend, best friends, bestie and besties - image #4059485 on ...

Үсээ хэлбэрт оруулахад сэнс, индүү шаардлагагүй

Үсээ чийглээд хэвэнд оруулахад үсний сэнс шаардлагагүйгээр хатаах боломжтой. Унтахаасаа өмнө бага зэргийн чийгтэй үсээ сүлжээд унтахад өглөө таныг гайхалтай байгалийн долгиотой үс угтах болно. Beachy долгиотой болохыг хүсвэл үсэндээ бага зэргийн бальзам түрхэн дунд болон долоовор хуруугаа ороон татаад нарны гэрэлд хатаагаарай.

Гайхалтай гялалзсан үс

Дараагийн угаалга хүртлээ үсээ гялалзсан байлгахыг хүсвэл ангижруулагч хэрэглэхдээ үснийхээ дунд хэсгээс үсний төгсгөл хүртэл түрхэх хэрэгтэй. Энэ нь таны үсийг тоосонцрын элемент бүрхэхээс хамгаалж өгдөг. Үсний сэнсээр бага температурт үлээлгэх нь бага зэргийн байгалийн долгиотой болоход тусалдаг. Харин илүү гялалзсан болгохын тулд сэнсээ дээрээс доош чиглэлд үлээлгэж өгөөрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.