Фитнессээр хичээллэж эхлэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө

Twitter Print
2020 оны 07-р сар 03-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

1. Фитнесст явж байхдаа шингэн зүйл сайн уу

Ус эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн хэм, болон зүрхний цохилтыг зохицуулдаг. Дасгал хийхээсээ 20-30 минут өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.

2. Өмнө нь болон дараа нь ид

Дасгал хийхийн өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идэхгүй бол дасгал огт үр дүнгүй болж, булчингаа дэмийн ядрааснаас өөрцгүй болно. Юм идсэнийхээ дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид. Тэгвэл ажиллуулсан булчингуудыг чангалахад ч тустай.

3. Бие халаалтаа сайн хий

Дасгал хийхийнхээ өмнө хөлсөө нэг сайн гарга. Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй биетэй дасгал хийгээд үр дүн гарахгүй. Үеэ гэмтээж мэднэ. Тиймээс үеэ хамгаалах зорилгоор гүйлтийн зам дээр гүйгээрэй. Гүйсныхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд хийж байж үндсэн дасгал руугаа орно.

4. Дасгал хийснийхээ дараа сунгалтын дасгал хий

Сунгалтын дасгал нь булчинг амрааж, цусны эргэлтийг сайжруулж, уян хатан байдлыг ахиулдаг. Гэхдээ халаагаагүй булчинг шууд сунгаж болохгүй. Хөлний дасгал хийснийхээ дараа хөлний сунгалт хийж, нурууны дасгал хийснийхээ дараа нурууны сунгалт хийгээрэй. Сунгалтын дасгал хийхдээ биеийнхээ тодорхой хэсгүүдэд татагдаж, шөрмөс нь сунаж байгааг мэдрэх хэрэгтэй.

5. Үений ачаалалыг тохируулах

Дасгалын ачаалалыг гэнэт ихэсгэхгүй байх, аль болох дасгах байдлаар дасгал хөдөлгөөнийг хийж, үеэ хамгаалах хэрэгтэй. Олон жилийн турш дасгал хөдөлгөөн байнга хийхэд хүмүүст үений мөгөөрсөн эд нь элэгдэж, үений шингэн багассанаас үе мөчний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Vitamix витамин  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:18
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах