
Английн премьер лигийн 14-р тойргийн эхний тоглолтууд боллоо. Урд шөнө “Манчестер Юнайтед”-“ Сток Сити” 2:1, “Ливерпуль”-“Листер Сити” 3:1, “Вест Хэм Юнайтед”-“Вест Бромвич Альбион” 2:1, “Астон Вилла”-“Кристал Палас” 1:0, “Суонси Сити”-“КПР”-ыг 2:0-ээр тус тус хожсон бол “Барнли”-“Ньюкасл Юнайтед” 1:1-ээр тэнцсэн аж. Лигийн тэмцээнд учраа таарсан “Арсенал”-“Саутхэмптон”, “Челси”-“Тоттенхэм Хотспур”, “Эвертон”-“Халл Сити”, “Сандерлэнд”-“Манчестер Сити” багууд өнөө шөнө 14-р тойргийн тоглолтоо хийнэ.
Харин энэ сарын 6-ны орой “Ньюкасл”-“Челси”, “Сток Сити”-“Арсенал”, “КПР”-“Барнли”, “Ливерпуль”-“Сандерлэнд”, “Халл Сити”-“Вест Бромвич Альбион”, “Тоттенхэм Хотспур”-“Кристал Палас” клубууд 15-р тойргийн тоглолтоо хийхээр болсон.
Премьер лигийн 2014-2015 оны явц

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505