Боксчид Европт тулалдана

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Монголын боксын эрэгтэй шигшээ баг энэ сард хоёр олон улсын тэмцээнд оролцох аж. Эхнийх нь 5-наас 7-ны өдрүүдэд Германы Коттбус хотод “Коттбусын цом” олон улсын тэмцээнд Б.Эрдэнэ баяр, Б.Ганбаатар нар дасгалжуулж, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 64 кг-д спортын мастер Ц.Отгон-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д ОУХМ Б.Шинэбар, 91 кг-д спортын мастер Ш.Батбаатар нар өрсөлдөхөөр болсон. Харин 3-наас 8-ны өдрүүдэд ОХУ-ын Ханти-Марийнского хотод “Нефттэй орнууд”-ын дэлхийн цомын тэмцээн болох бөгөөд манай шигшээ тамирчид оролцох юм.

Уг тэмцээнд дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д спортын мастер А.Даваадалай, 60 кг-д ОУХМ М.Батхүү, 64 кг-д гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ З.Энхзориг, 75 кг-д ОУХМ Б.Содгэрэл, шүүгчээр Б.Атарбаяр, багийн даргаар Б.Батбаяр нар хойд хөршийг зорьсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.