“Манчестер Юнайтед”-ын доройтол, олон хүнийг өөртөө татсан

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн спортыг Англи улсаас ч гаралтай гэж ярьдаг. Гэхдээ яг аль улс энэ спортыг бий болгосон тал дээр маргаантай байдаг. Английн шигшээ болон клубууд нь үеийн үед хүрчихэг, олон шүтэн бишрэгчтэй нь тус улсаас үүссэн гэж андуурч болох юм. Будант Альбионы хамгийн шилдэг амжилт үзүүлсэн “Манчестер Юнайтед” клуб 1878 онд “Ньютон Хит” нэртэйгээр анх байгуулагджээ. Харин 1902 онд “Манчестер Юнайтед” гэж нэрлэгдсэн.

Түүнээс хойш Английн дээд лигт 1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967 онд долоон удаа түрүүлж, 1992-1993 оны хооронд премьер лиг гэж өөрчлөгдснөөс хойш 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003, 2007, 2008, 2009, 2011, 2013 онд 13 удаа буюу байгуулагдсан цагаасаа хойш улсынхаа лигт 20 удаа түрүүлсэн.

Мөн өнөөгийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний түүхэнд 1968, 1999, 2008 онд гурван удаа цом хүртжээ. Шотландын алдарт мэргэжилтэн Сэр А.Фергусон энэ багийн түүхэнд хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн. Ялагдашгүй мөнхийн амжилттай баг гэж юу байдгийг өөрийн хичээл зүтгэлээрээ харуулсан энэ эрхэм өнгөрсөн улиралд тэтгэвэртээ суусан.

1993-2013 оны хооронд Англид ганцхан баг түрүүлдэг байсан учир “Улаан чөтгөрүүдэд” нутгийн үзэгчид дургүй байсан аж. Зуун жилийн ялалтыг нь ганцхан улирлын доройтлоор нь үгүйсгэж болохгүй ч нэг баг л байнга түрүүлээд байхаар мэдээж уйтгартай санагдсан биз. Харин Сэр А.Фергусон өөрийн залгамж халааг Д.Мойес гэж итгэн түүнд ажлаа өгөхөд “МЮ” жинхэнэ утгаараа уналтанд орсон.

Маш олон рекорд ззэмшдэг байсан “МЮ” ганцхан улирлын дотор тэр бүгдээ алдсан юм. П.Мойес ирснээс хойш үзүүлсэн муу амжилтуудыг нь дурдвал:

-Английн хөлбөмбөгийн дээд лигийг “Премьер лиг” гэж нэрлэх болсон буюу 1992-1993 оны улирлаас хойш “Эвертон”, “Манчестер Сити”, “Ливерпуль” багт нэг улиралд анх удаа талбайдаа болон талбайд нь хожигдсон. Үүнээс “Эвертон” клуб 1969 оноос хойш буюу 45 жилийн дараа анх удаа “МЮ”-г талбайдаа болон талбайд нь хожжээ.

-“Манчестер Юнайтед” баг “Премьер лиг”-т анх удаа эхний минутанд гоол алдсан. Тус багийн түүхэнд ийм явдал тохиолдож байгаагүй юм. Тэрхүү гоолыг “Манчестер Сити” багийн довтлогч Эдин Жеко оруулсан.

-“Манчестер Юнайтед” анх удаа “Премьер лиг”-ийг 2012-2013 оны улиралд хамгийн бага оноотой дуусгасан. 38 тойргоос 67 оноо авсан юм. Мөн 1992 оноос хойш анх удаа араваас дээш ялагдал хүлээсэн.

-“Манчестер Юнайтед” 1995 оноос хойш анх удаа Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авч чадаагүй.

-“Манчестер Юнайтед”-ын өнгөрсөн улирлыг сүүлийн 10 жилтэй харьцуулахад  талбайдаа хамгийн муу тоглолтыг үзүүлсэн.

-Мөн 2001 оноос хойш анх удаа “Премьер лиг”-т гурван тоглолт дараалан хожигдсон.

-“FA cup” тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан. Ийм зүйл Сэр А.Фергюсоны  удирдлага дор ганц л тохиосон байна.

-Уэльсийн “Соунси Сити” багт анх удаа талбайдаа хожигдсон.

-1972 оноос хойш анх удаа “Ньюкасл” багт талбайдаа хожигдсон.

-1978 оноос хойш анх удаа “Вест Бромвич Албьион”-д талбайдаа хожигдсон.

-1984 оноос хойш анх удаа “Сток Сити” багт хожигдсон.

“Бид өөрсдийгөө ялагдашгүй” гэж сургадаг байсан домогт баг ийм муу амжилтыг ганцхан улирлын дотор үзүүлэхэд дэлхийн олон хөгжөөн дэмжигч нь харамссан нь мэдээж. Гэхдээ бас бүх зүйл дуусаагүй байна. Энэ бүх муу амжилт нь Их Британи, Европт олон шинэ хөгжөөн дэмжигч дагуулсан ч байж мэднэ. Тэдний сэргэлтийг гайхан бишрэн цаашид өөрсдийн шүтдэг багаа болгож буй нь хөлбөмбөгийн спортын нэгэн гайхамшиг юм.

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.