Хайр дурлалтай холбоотой 22 хатуухан зөвлөгөө

Twitter Print
2019 оны 11-р сар 29-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

1. Өөртөө хэрэггүй хүн өөр хэнд ч хэрэггүй.

2. Хэрүүл хийсний дараа л секс сайхан байгаа бол удахгүй зөвхөн хэрүүл л үлдэнэ.

3. Эр хүн анхны болзоон дээрээ ч, хоёр дахь дээрээ ч, гурав дахь дээрээ ч таагүй сэтгэгдэл төрүүлээд байвал дөрөв дахиа бүү болз.

4. Эрчүүд яагаад ч юм ааш муутай эмэгтэйчүүдэд татагддаг.

5. Залуухан, үзэсгэлэнтэй, амжилттай яваа эмэгтэйчүүд яагаад ганцаараа байна вэ гэвэл харилцаа бүтээх чадваргүй бас айдастай байдаг.

6. Хайрыг хир зовлон амсаж байгаагаар бүү хэмж. Эрүүл саруул хайранд чи хир аз жаргалтай байна гэдэг чухал.

7. Хүнтэй гэрлэхсэн гэж байнга хүсэхээ боль. Эрүүл саруул хүнд хэн нэгнийг хайрлах хэрэгцээ гэж байдаг. Энэ хэрэгцээнийхээ дагуу тэр өөрийг нь хайрладаг эртэй учирдаг.

8. Эрүүл саруул хүмүүс өөрийгөө сонгодог бол хэвийн бус хүмүүс өөрийгөө золислон эвгүй харилцааг сонгодог.

9. Эхнэртэй эртэй харилцаа эхлүүлсний ч хэрэггүй. Цагаа барахын нэмэр.

10. Хэрэв та эр хүнтэй болзоод эсвэл амьдраад 6 сар, 1 жил болсон бол гэр бүлтэй болох сонирхол байна уу гэж заавал асуугаарай. Сонирхолгүй бол эртхэн замаа хөөсөн нь дээр.

11. Хэрэв хэн нэгэн чиний хувьд ертөнц чинь юм бол чамд өөрийн гэсэн ертөнц гэж огт алга.

12. Он удаан жил гэртээ сууж байгаа ямар ч эмэгтэй хөгжихөө болино. Тиймээс нөхөртөө уйтгартай санагдаж эхэлнэ.

13. Ганцаардал бол эргэн тойронд хайр байхгүй байна гэсэн үг биш. Энэ бол тухайн хүн өөрийгөө сонирхохгүй байна гэсэн үг.

Холбоотой Зураг

14. Хэн нэгэнтэй байхад бие тавирч өгөхгүй байгаа бол салсан нь дээр. ганцаараа үлдэнэ гэж бүү ай. Ямар ч сайхан эр бай дэргэд нь өөрийн тааваар байж чадахгүй бол хэрэггүй.

15. Юм маш энгийн: тэр байгаа чигээрээ байгаа нь энэ, чи байгаа чигээрээ байгаа нь энэ. хамтдаа байх сайхан бол бай, тийм биш бол боль. Байрны лизинг аваад, гурван хүүхэдтэй болхоосоо өмнө.

16. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн өөрийн сайн сайхныг ямагт эрхэмлэдэг. Хайр хэзээ ч хүнээс золиос шаарддаггүй юм шүү.

17. Байнга дүр эсгэж амьдрана гэж байхгүй. анхнаасаа л нөгөө хүндээ л өөрийгөө жинхэнээр нь харуул.

18. Өөрийн хүнээ яаж олох вэ? цор ганц шинжээр нь. Түүний ямар нэг юм чамайг маш ихээр өөртөө татдаг.

19. Өөрийгөө хайрладаггүй хүн өөр хэнийг ч хайрлаж чадахгүй.

20. Хүнтэй гэрлэхийн тулд яах ёстой вэ? ганцхан юм хий: өөрөөрөө бай. Энэ л хангалттай. Үүний төлөө л хайрладаг юм.

21. Хэвийн хүн өөрийг нь хүндлэхгүй байгаа хүнтэй харилцаа эхлүүлдэггүй.

22. Хэн нэгнээс хамааралтай амьдрал хүнд ганц л байдаг. Хүүхэд нас. бусад харилцаа бол дандаа насанд хүрсэн хүний сонголт юм шүү.

Бэлдсэн: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.