Хүмүүс яагаад шим тэжээлийн дутагдалд ордог вэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүний гоо сайхныг алдагдуулж, хүнийг хөгшрүүлдэг зүйл бол нэгдүгээрт нь чөлөөт радикал, хоёрдугаарт нь даавар, гуравдугаарт нь шим тэжээлийн тэнцвэр алдагдах.

Орчин үеийн хүмүүс мөнгөгүйгээсээ өлсөж, шим тэжээлийн дутагдалд орно гэхээс илүүтэйгээр хоол тэжээлийн мэдлэг хомсоос болж шим тэжээлийн тэнцвэрт байдлаа алддаг.

Тэр бүү хэл амьдралын өртөг өндөр айлын хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох нь элбэг. Багадаа шим тэжээлийн дутагдалд орж, биеэ зөв зохистой хоол хүнсээр тэжээгээгүйгээс болж том болоод хэт таргалалтад өртөх нь элбэг. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаагаар тогтоосон байна.

Хүмүүс яагаад шим тэжээлийн дутагдалд ордог вэ?

• Хоол хүнсийг тогтсон цагт иддэггүй.

• Өглөө өлсгөлөн гарч явах.

• Өдөржин өлөн хоосон явсаар орой ганц удаа идэх.

• Турах гэж хоол сойх

• Шим тэжээлгүй хэт боловсруулсан зүйлс идэх.

• Шинэхэн жимс, хүнсний ногоо, ашигт хүнсээр биеэ тэжээдэггүй.

• Нэг удаад ихээр хэтрүүлэн идэх.

• Хоол боловсруулах технологи буруу байхаас шалтгаална.

Хоол тэжээлийн тэнцвэрийг хадгалж байхын тулд үр тариа, жимс ногоо, буурцагт ургамлууд, уураглаг хүнс гэх мэт бүгдийг тэнцвэртэй, зөв найрлагаар, зөв хэмжээнд хэрэглэх юм.

Тухайлбал:

• Хоолныхоо ихэнх хэсгийг хүнсний ногоо, жимс жимсгэнээр дүүргэхийг Харвардын шим тэжээл судлалын эрдэмтэд санал болгож байна.

Ногоо - 400-500грамм

Жимс - 100-200грамм

• Тавагныхаа ¼-ийг улаан буудайн бүтэн үр тариа, арвай, кинуа, нэвс, хүрэн будаа гэх мэт байгалийн нүүрс усан хүнс хэрэглэх.

Үр тариа - 300-500грамм

• Уургийг мөн тавагны ¼ хэмжээтэйг санал болгодог. Үүнд: амьтны гаралтай уураг буюу загас, тахиа, бусад төрлийн мах(улаан махыг бол хязгаартай хэрэглэхийг зөвлөдөг). Ургамлын гаралтай уураг буюу шош, самар, буурцагт ургамал.

Уураг - 125-200грамм

• Ургамлын "эрүүл" тос. Чидун, усан үзмийн үрийн тос, авокадоэы тос, самрын тос гэх мэт эрүүл ургамлын тосыг сонгож, эрүүл бус транс тос агуулсан ханасан тосоос зайлсхий. Өөх тосгүй хүнс гэдэг нь "эрүүл" гэсэн үг биш гэдгийг санаарай.

Тос - 25грамм (өдөрт)

• Ус, цай, кофег сахаргүй хэрэглэх. Дэлгүүрийн савласан сахартай ундаа, шүүснээс татгалзах!

Бид эдгээрийг өдөр тутмын хоол хүнсэндээ зөв зохистой хэрэглэж чадах аваас эрүүл байх бүрэн боломжтой.

Пүрэв-Очирын Баясал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.