Хойд Солонгос баллистик пуужин хөөргөжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 25-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын тал Японы тэнгисийн чиглэлд 2 баллистик пуужин хөөргөсөн талаар Япон болон АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс нэг хоногийн өмнө Хойд Солонгос баллистик бус далавчит пуужин хөөргөсөн билээ.

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин нь баллистик пуужин байсан гэдэг нь батлагдвал 2020 оны 3-р сарын 29-нөөс хойшхи анхны баллистик пуужингийн туршилт болох юм. Баллистик бус далавчит пуужин хөөргөх нь хориотой биш ч баллистик пуужин нь аюулгүй байдалд заналхийлсэн зэвсэгт тооцогддог аж. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тогтоолоор Пхеньяныг баллистик пуужингийн туршилт явуулахыг хориглосон билээ.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдсэн ба тэрээр холбогдох албан тушаалтнуудад Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн талаар нарийвчилсан мэдээ мэдээлэл цуглуулахыг даалгасан байна. Түүнчлэн Ёшихидэ Суга Хойд Солонгосын асуудлыг ирэх сард АНУ-д хийх айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй нухацтай ярилцана гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.