Аарцагны гажилт гэж юу вэ?

Twitter Print
2022 оны 12-р сар 21-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Аарцагны гажилт гэж юу вэ?

Олон ээж аавууд хүүхдээ дагуулж ирж үзүүлээд "хүүхдийнхээ нурууг санаандгүй харсан чинь айхтар мурийчихсан байна, хүүхдийн маань 2 хөл урт богино байна, бөхийхөд нуруу цээжний хэсгийн өндөр нь 2 өөр байна, хачин алхаад байна, яах вэ, засрах уу", гэж асууцгаадаг. Зөвхөн хүүхдүүд ч төдийгүй томчуудын ихэнхи нь ч гэсэн аарцагны 6ажилттайгаа мэдэхгүй байдаг.

Тэгвэл биеийн жингээ нэг хонгон дээрээ төвлөрүүлж хазайж буруу сууж хэвших, гар утас компьютёр дээр хэт бөхийж суух, харуулдаж бүсэлхийгээрээ хажуу тийш эргэж суух, суухдаа хөлөө ачих, намхан ширээн дээр эвхэрч хажуулдаж суух, хэтэрхий хүнд цүнх үүрэх, дандаа нэг мөрөндөө цүнхээ үүрэх, олон янзын буруу байрлалаар эвхэрч унтах гэх мэт янз бүрийн шалтгаанаар багана нуруу хазайж мурийна, цаашдаа аарцаг ч гажна. С, S хэлбэрээр ихэвчлэн мурийдаг.

Мэдээж нэг өдөр,нэг жилийн дотор үүсчихгүй. Ажиглаад байхад бага насанд үүсээд 9-15 насанд хүүхэд өсөж томрохын хэрээр илүү тод ажиглагддаг болсон үед ээж аав нь анзаарч байгаа хэрэг л дээ.

Тэгвэл хүүхдийнхээ нурууны мурийлтыг, аарцагны гажилтын яаж та өөрөө ажиглаж мэдэж болох вэ?

Ардаас:

1. Мөрний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.

2. 2 хөлийн босоо шугам адил өндөр, адил налуутай байгаа эсэх

3. Бэлхүүсний нугалааснууд 2 талдаа ижил түвшинд, ижил тоо, ижил урт урт болон ижил гүнтэй байгаа эсэх

4. Ташаа ууцны ясны уулзвар дээр үүсдэг хонхорхой нэг түвшинд , нурууны голоос адил зайд байрлаж байгаа эсэх

5. Ташааны ясны ар дээд ирмэг нэг түвшинд байгаа эсэх

6. Хонгоны нугалаас нэг түвшинд байгаа эсэх

7. Арын гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх

8.Өгзөгний хэлбэр 2 талдаа ижил эсэх,өндөр нь ижил эсэх

Урдаас :

1.Эгэмний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.

2. Бэлхүүсний хэлбэр ижил байгаа эсэх

3. Хүйснээс ташаа хүрэх зай 2 талдаа ижил хэмжээтэй байгаа эсэх

4. Цавьны нугалаас нэг түвшинд байгаа эсэх

5. Ташааны ясны дээд ирмэгт үүсэх товгор нэг түвшинд байгаа эсэх

6. Өврийн гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх

7. Зогсоо байрлалд өвдөг нэг түвшинд байгаа эсэх

8.Гарын хурууны үзүүр 2 талдаа ижил түвшинд байгаа эсэх

9. Ташааны хэлбэр 2 талдаа ижил байгаа эсэх , урд ирмэг нь нэг түвшинд нэг хавтгайд байрлаж байгаа эсэх

10 . 2 хөлийн урт ижил байгаа эсэх

11. Суугаа байрлалд өвдөгний урд ирмэг нэг түвшинд байгаа эсэх

Гэхдээ уламжлалт эмчилгээг нуруу заслын аргатай хавсруулан 7-10 хоног курсээр эмчлүүлж , нурууны мурийлт , аарцагны гажилтаасаа салах боломжтой. Тэр тусмаа хүүхдийн үе уян хатан байдаг болохоор засал сайн авдаг болохоор эрт эмчлүүлэх тусам илүү үр дүнг мэдрэнэ шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.