
NBA-ийн талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. Эдгээрээс “Лос Анжелес Лэйкерс”-“Детройт Пистонс” 106:96, “Клевлэнд Кавалейрс”-“Милуоки Бакс” 111:108, “Атланта Хаукс”-“Бостон Селтикс” 109:105, “Бруклин Нэтс”-“Нью Йорк Никс” 98:93, “Даллас Маверикс”-“Чикаго Буллз” 132:129, “Нью Орленс Пеликанс”-“Оклахома Сити Тандер” 112:104, “Портлэнд Блэзерс”-“Денвер Нагеттс” 105:103, “Финикс Санс”-“Индиана Пэйзерс” 106:99, “Торонто Рэпторс”-“Сакраменто Кингз” 117:109, “Голден Стэйт Уорерз”-“Орлэндо Мэжик” 98:97-гоор тус тус хожсон аж.
Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь “Даллас Маверикс”-“Чикаго Буллз”-ын тулаан байлаа. Д.Рөүз эргэн ирж, П.Газолоор хүч нэмсэн “Бухнууд” 11 хожиж, 7 хожигдоод байсан. Энэ өдөр талбайн эздээс Д.Рөүз 18 оноо, 10 оновчтой дамжуулалт, П.Газоль 29 оноо, 14 самбар, М.Данливи 20 оноо, Н.Миротович, 15 оноо, Ж.Ноа 8 оноо, 14 удаа самбараас бөмбөг авчээ. Харин зочин багаас М.Эллис 38 оноо, К.Парсонс 24 оноо, Д.Новицки 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, Д.Харрис 20 оноо, Х.Бариа 13 оноо цуглуулж, хоёр нэмэлт цаг сунгасан тоглолтын гол баатрууд нь боллоо.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505