Пита Лимжароентрат Тайландын Ерөнхий сайд болж чадсангүй

Twitter Print
2023 оны 07-р сар 15-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Пита Лимжароентрат Тайландын Ерөнхий сайд болж чадсангүй

Өнгөрсөн 5-р сард болсон парламентын сонгуулиар хамгийн олон суудал авсан Тайландын Move Forward намын тэргүүн Пита Лимжароенрат Тайландын Ерөнхий сайдад томилогдоход шаардлагатай тооны санал авч чадсангүй. 

Move Forward нам нь тайландын залуусын дэмжлэгтэйгээр сонгуульд олонхын саналыг авч чадсан ч 2014 онд болсон төрийн эргэлтийн дараа сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Пита Лимжароенрат Тайландын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохын тулд парламентын гишүүдийн олонхын саналыг авах ёстой юм.

749 суудалтай парламентын олонхын саналыг авч чадаагүй ч П. Лимжароентрат санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Парламентын санал хураалтын дүнд бухимдсан П. Лимжароенратын дэмжигчид нийслэл Бангкок хотноо цугларчээ. Тэдний зарим нь "Миний саналыг хүндэл" гэсэн лоозон барьсан байв.

Move Forward нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс төр дахь цэрэг армийн нөлөөг багасгана, хааны гэр бүлийг шүүмжлэхэд ноогдуулдаг ял шийтгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн амлалтууд өгсөн юм.

 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.