Оросын иргэншил аваагүй украинчуудыг хөөж гаргана

Twitter Print
2023 оны 04-р сар 28-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын иргэншил аваагүй иргэдийг ОХУ-д нэгтгэсэн Украины газар нутгаас албадан гаргах тухай хуулийн төслийг баталжээ. 

Уг хуулийн төсөлд Украины иргэд, Донецк эсвэл Луганскийн үнэмлэх эзэмшдэг иргэд ОХУ-ын иргэн болох эсвэл болохгүй байх хүсэлтээ гаргах ёстой ба Оросын иргэн болохоос татгалзсан иргэд 2024 оны 7-р сараас гадаадын иргэн гэсэн нэршилд багтаж эхлэх аж.

Ингэснээр тэдгээр иргэдийг ОХУ өөрийн гэж үзэх газар нутгаасаа албадан гаргах эрхтэй болох юм.

Түүнчлэн ОХУ-ын "үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн" иргэдийг албадан гаргах тухай тусдаа заалт оруулжээ.

ОХУ-д нэгтгэсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн иргэдээс ОХУ-ын "үндсэн хуулиар тогтоосон дэглэмийг хүч хэрэглэн өөрчлөх"-ийг дэмжсэн, террорист болон экстремист байгууллагыг санхүүжүүлдэг, "зөвшөөрөлгүй" жагсаал цуглаанд оролцсон иргэдийг албадан гаргаж, ОХУ-ын хилээр дахин нэвтрүүлэхгүй гэж заажээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.