Дугуйн замын трасст орсон ТҮЦ, саравчны эздэд мэдэгдэх хуудас хүргүүллээ

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11-д заасан “Гудамж, дугуйн зам” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаар захирамжийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл дугуйн зам шинээр барихаар төлөвлөсөн.

Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо МУБИС-ийн урд автобусны буудал орчим дээрх дугуйн замын трасст орсон 20 ТҮЦ, сонин борлуулах нэг цэг, нэг саравч, нийт 22 цэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх тухай 10 хоногийн хугацаатай МЭДЭГДЭХ ХУУДАС хүргүүллээ.

 
35
55
36
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.