
Улаанбаатар хотод энэ оны 11 сарын байдлаар зах зээлд борлуулж байгаа болон ашиглалтад хараахан ороогүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2.3 сая төгрөг буюу өмнөх сараас өөрчлөлтгүй байжээ.
Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 2.8 сая төгрөгийн ханштай байсан бол Хан-Уул дүүрэгт 2.6 сая төгрөгийн үнэтэй байсныг “Real Properties UB" агентлаг мэдээллээ.
Гэхдээ хамгийн гол нь агаарын бохирдол ихтэй байршилд орон сууцны үнэ харьцангуй хямд байгааг тогтоосон байна.
Мөн урьдчилгаа төлбөрийн хувь, төслийн багтаамж, гаднаа автомашины зогсоолтой эсэх, барилгын хийц зэрэг үзүүлэлтүүдийг ч иргэд анхаардаг болсон аж. Тиймээс орон сууцны төсөл хэрэгжүүлэхдээ бүх талын ая тухтай байдлыг хангаснаар илүү үнэ цэнэд хүргэх боломжтой аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.